Арилжааны банкнууд хамтран АТМ-ын шимтгэлээ бууруулсаар байна


9-р сарын 12
15 цаг 46 минут

Өнгөрсөн жилээс эхлэн Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк нар хамтран харилцагчдадаа зориулж АТМ-ын шимтгэлээ харилцан бууруулж эхэлсэн. Тэгвэл энэхүү хамтралд Капитрон банк нэгдэхээр боллоо.

Тус хамтын ажиллагааны хүрээнд дөрвөн банкны өөртөө үйлчлэх банкны төхөөрөмж дээр бэлнээр зарлага гаргах гүйлгээний шимтгэл 100₮ болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, та дээрх дөрвөн банкны алиных нь ч харилцагч байсан, Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 1000 гаруй ATM төхөөрөмжөөс бэлэн мөнгө авахдаа 100₮-ийн л шимтгэл төлнө.

Харилцагч төвтэй банкны үйлчилгээг өргөжүүлж, банк хоорондын үйлчилгээний чанарыг сайжруулж, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн төлөө арилжааны банкнууд ийнхүү нээлттэй хамтран ажиллаж байгаа юм.

Цаашид ч илүү уян хатан хамтран ажиллахаар зорьж байна.

АТМ байршил линк:

Худалдаа хөгжлийн банк: https://shorturl.at/dlKNO

Голомт банк: https://shorturl.at/qFG15

Капитрон банк: https://shorturl.at/bswWZ

Төрийн банк: https://shorturl.at/uFSUY

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина7 цаг 21 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ7 цаг 21 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна7 цаг 22 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна7 цаг 22 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ7 цаг 23 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай7 цаг 24 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ7 цаг 35 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно7 цаг 35 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо7 цаг 36 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу7 цаг 37 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна7 цаг 38 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.