Олимпод оролцох тамирчдын ёслолын хувцсыг "Ханбогд кашимер" урлана


9-р сарын 12
15 цаг 45 минут

Монголын үндэсний олимпын хороо болон "Ханбогд кашимер" ХХК хамтран ажиллах гэрээ байгуулах ёслол Олимпик хауст өнөөдөр боллоо. 

Гэрээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, "Ханбогд кашимер" ХХК-ийн Сүлжих үйлдвэрлэл эрхэлсэн захирал Д.Нямтунгалаг нар гарын үсэг зурав.

Гэрээний хүрээнд "Ханбогд кашимер" ХХК нь МҮОХ-ны Алтан түнш болж байгаа бөгөөд “Канвон-2024” Залуучуудын өвлийн IV олимп болон “Парис-2024” Зуны XXXIII олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцасны загварыг урлаж, 620 сая гаруй төгрөгийн өртөг бүхий ёслолын иж бүрэн хувцсаар ивээн тэтгэх юм.
Түүнчлэн тус компани “Парис-2024” олимпын үеэрх “Mongolia House” төсөлд хамтран ажиллаж, брэндээ сурталчлах үйл ажиллагааг өрнүүлэх боломжтой болов.
"Ханбогд кашимер" ХХК-ийн Сүлжих үйлдвэрлэл эрхэлсэн захирал Д.Нямтунгалаг “Спорт, олимпизм болон Монголын баг тамирчдаа дэмжин ажиллах болсондоо баяртай байна. Канвон болон Парисын олимпоос олон медальтан төрөн гарахыг хүсэн ерөөе” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
1998 онд байгуулагдсан "Ханбогд кашимер" ХХК шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, органик ноолуур болгон боловсруулдаг аж үйлдвэрийн тэргүүлэгч үйлдвэр юм. Мөн “Токио-2020” олимпын наадмаас эхлэн МҮОХ болон Монголын баг тамирчдаа тогтмол дэмжин ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.