"Хархорум музей" болон Эрдэнэзуугийн үзэгчдийг нэг урсгалтай болгох ажлыг эхлүүлжээ


9-р сарын 12
15 цаг 38 минут

 Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-аар хэрэгжсэн буцалтгүй тусламжийн төслүүдийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Өвөрхангай аймаг дахь “Хархорум музей” болон “Мэргэд" лаборатори сургуультай танилцах хэвлэлийн аяныг 9 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

 

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Соёлын буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд баригдсан, тухайн нутаг дэвсгэрийн соёлын өвийг хадгалж, хамгаалах, түүх соёлыг сэргээхэд гол үүрэг гүйцэтгэдэг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь "Хархорум музей" 2011 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нийт 150 мянга гаруй хүнд үйлчилжээ. Үзэгчдийн дийлэнх нь АНУ, Герман, Япон, БНСУ, БНХАУ зэрэг орноос ирсэн жуулчид буюу гадаадын иргэд байна.

 Тус музейг Япон Улсын тусламжаар барих Монгол Улсын Засгийн газрын шийдвэр 2009 онд гарч, ЖАЙКА-аас Соёлын буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд музейн барилга, тоног төхөөрөмжид зориулан 521 сая иэнийг зарцуулан бүтээн байгуулалтыг хийснээр 2010 оны есдүгээр сарын 15-ны өдөр төсөл дууссан байна. Улмаар 2011 онд музей албан ёсоор нээлтээ хийж, үзэгчдэд үйлчилж эхэлжээ. 

"Хархорум музей" 4000 гаруй үзмэртэй

"Өнөөдөр тус музей байнгын болон түр гэсэн үзэсгэлэнгийн танхимуудтай үйл ажиллагаа явуулж байна. Музейн үндсэн болон туслах сан хөмрөгт Чулуун зэвсэгийн үеэс хойших түүхийг хамруулсан 4000 гаруй үзмэр байдаг. Үүний 1400 гаруй байнгын үзмэр юм. Музейг Монгол нутаг дахь эртний төрт улсуудын төвлөрөл байгаад хожмоо Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг байгуулсан Орхоны хөндийн соёлын дурсгалууд, Хархорум хотын туурь, тэндээс гарсан олдворуудыг түшиглэж байгуулсан учраас үзмэрийн дийлэнхийг эдгээр түүхэн цаг үе, тэр дотроо 13-14 дүгээр зууны түүхэн олдворууд эзэлдэг" хэмээн музейн эрдэм шинжилгээний ажилтан С.Энхмэнд танилцууллаа. 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина8 цаг 9 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ8 цаг 10 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна8 цаг 10 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна8 цаг 10 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ8 цаг 11 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай8 цаг 12 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ8 цаг 23 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно8 цаг 23 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо8 цаг 24 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу8 цаг 25 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна8 цаг 26 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.