Ахмадууд: Тэтгэврийг 4000 төгрөгөөр нэмсэнд гомдолтой байна


9-р сарын 12
15 цаг 35 минут

Ахмадууд: Тэтгэврийг 4000 төгрөгөөр нэмсэнд гомдолтой байна

Засгийн газраас тэтгэврийг итгэлцүүрээр нэмж, мөн, бүх ахмадын тэтгэврийг 10 хувиар нэмсэн.  Тэтгэврийн зөрүүг арилгана гэж эрх мэдэл бүхий хүмүүс мэдэгдсэн ч ахмадуудын зарим нь 500 мянга, нөгөө нь нэг сая төгрөгийн тэтгэвэр харилцан адилгүй авч байгаад бухимдаж өнөөдөр /2023.09.12/ Засгийн газарт шаардлага хүргүүллээ.

Ахмадын төлөөллүүдийн хэлж байгаагаар, итгэлцүүрээр тэтгэвэр нэмнэ гэж хуурч, долдугаар сарын 1-нээс ахмадуудыг урамшуулах мэт ташаа мэдээлэл тараасанд гомдолтой байна.

Бидний хувьд хамгийн доод тал нь 562 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүмүүс байна. Өнгөрсөн долдугаар сарын 1-нд тэтгэвэр 4000 төгрөгөөр нэмэгдэж, 566 мянган төгрөг л болсон. Ингэж инээдтэй мэдэгдэл хийж, ахмадуудыг хуурч байгаад гомдолтой байна. Бид үнэхээр их бухимдаж байна.

Ахмадууд нийгмийн даатгалын газарт олон удаа очиж, учрыг нь олох гэж явсан.

Гэтэл 1,4 сая төгрөгөөр ахмадуудын тэтгэврийг тайралт хийж хассан байна лээ. Залуу насандаа бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан ахмадууд өнөөдөр төр засагтаа гомдож байна. Ингээд бид нийгмийн даатгалын газраас Хөдөлмөр нийгэм, хамгааллын яам руу очсон. Тус яам бидэнд ямар ч хариу өгөөгүй. Сар гаруйн хугацаа өнгөрөөд арга буюу бид Хүний эрхийн үндэсний комисс, бусад холбогдох газруудад өргөдөл гомдлоо гаргасан ч хэн ч хариу өгөөгүй учир өнөөдөр арга буюу олон нийтэд хандаж байна. Холбогдох газрууд ахмадуудыг хуурсан дээрх мэдээлэлдээ хариуцлага хүлээж, яаралтай хариу өгөхийг шаардаж байна.

Бид тэтгэврээ цалингийн дээд хэмжээгээр тогтоолгохыг хүсч байна.

Улсад яг ижил жил ажиллаж, адил хөдөлмөр эрхэлсэн хүмүүс харилцан ижил биш тэтгэвэр авч байгаад гомдож байна гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Увс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна7 цаг 43 минутын өмнө“Clean Up Day Mongolia” төсөл олон улсын шагнал хүртлээ7 цаг 44 минутын өмнөЭлсэлтийн шалгалтад утас хураахгүй ч сүлжээ унагагч ашиглана7 цаг 49 минутын өмнөЭнэтхэг улс гоо сайхны мэс заслын төв болон хувирч байна7 цаг 51 минутын өмнө"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"7 цаг 52 минутын өмнөХУД-т 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлуулжээ7 цаг 52 минутын өмнө₮10 саяын хахууль авсан Замын-Үүдийн гаалийн газрын албаны даргад гурван жил хорих ял оноолоо7 цаг 53 минутын өмнөМонголын багууд 3х3-ын Гран-Прид Олимпын эрхийн оноо цуглуулахаар өрсөлдөж байна7 цаг 59 минутын өмнөЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГААР ДАМЖУУЛАН БИЗНЕС, ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА8 цаг 3 минутын өмнөБурхан халдун уулын тахилга өнөөдөр болно6 сар 23. 11:00Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд6 сар 22. 12:58Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийг Л.Нинжжамц тэргүүлнэ6 сар 22. 12:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.