Энэ онд 14 цэцэрлэг, 7 сургуулийг шинээр ашиглалтад оруулжээ


8-р сарын 29
18 цаг 09 минут

Он гарснаас хойш нийслэлд 14 цэцэрлэг, 7 сургууль, 2 бага сургуулийг ашиглалтад оруулаад байна. Мөн цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 122 обьектыг түрээсэлж, хүртээмжийг нэмжээ. 

Төр, хувийн хэвшлийн сургуулийн хэмжээнд сурагчийн 288 автобус үйлчилгээнд явахаас 50 нь улсын сургуулийнх юм. Сурагчийн үдийн хоол үйлдвэрлэлийн тухайд 60 сургууль өөрийн гал тогоотой. Харин 90 сургууль сурагчдадаа түрээсээр дээрх үйлчилгээг хүргэнэ.Түүнчлэн, замын ачаалал ихтэй хэсгүүдэд 58 сургуулийн хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалт хийхээр төлөвлөөд байгаа аж. 

“Энэ жил 28 сургуулийг бие даасан гал тогоотой болгох”-оо НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хурлын үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин 2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэлийн талаар танилцуулсан мэдээлэлдээ дурдав. 

Энэ хичээлийн жил нийслэлд төр, хувийн хэвшлийн 667 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Эдгээр цэцэрлэгт 142 798 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 15 147 багш, ажилтан ажиллах юм. Цэцэрлэгийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулахад 116 337 хүүхэд цахимаар бүртгүүлжээ. Удахгүй хоёрдугаар шатны бүртгэл хийж, баталжуулна. 

Харин ерөнхий боловсролын 307 сургуульд 384 676 хүүхэд суралцана. Үүнд 23 372 багш,  ажилтан ажиллах юм.  Одоогоор нэгдүгээр ангид 38 356 хүүхэд цахимаар бүртгүүлж, элсэн суралцах хүсэлт гаргаад байгаа аж. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.