Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган эхэллээ


8-р сарын 21
13 цаг 25 минут

Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганд оролцогчдыг Монгол Улсад тавтай саатахыг хүсэн ерөөгөөд, дэлхийн улс орнууд эрх тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцсэн, анхан шатны тусламж үйлчилгээнд суурилсан эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлж, тусламж үйлчилгээг ард иргэд, нийтэд хүртээмжтэй болгохыг зорьж буйг онцлон тэмдэглэсэн. Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурал эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дэмжих, тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх, бүх салбарын бодлогод эрүүл мэндийн асуудлыг тусган, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухалчлан ажиллаж байгааг дурдаад, өргөн уудам газар нутагт нүүдлийн мал аж ахуй эрхэлж, тархай бутархай суурьшсан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх нэг арга зам нь нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг төр хариуцах нь зүйтэй хэмээн үзэж, ирэх есдүгээр сард эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөлд энэ талаар тусгасан гэв. УИХ-ын даргын зүгээс энэ удаагийн чуулган нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгохын төлөөх олон улсын хүч чармайлтад хувь нэмэр оруулж, түүнээс гаргах дүгнэлт, зөвлөмж нь тус бүс нутгийн орнуудын эрүүл мэндийн бодлого, үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой болно гэдэгт гүнээ итгэж байгаагаа илэрхийллээ.

Дараа нь Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы Ерөнхийлөгчийг төлөөлж, БНСУ-ын Үндэсний Ассемблейн Эрүүл мэнд, Нийгмийн халамжийн  хорооны дарга  Донкун Шин  үг хэлэв. Үргэлжлүүлэн Ниуэгийн Танхимын Чуулганы дарга Хима Икимоту Дуглас, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүлж, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте талархал илэрхийлсэн юм.

 

Чуулган “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Яагаад анхаарах ёстой вэ?”, “Бүсийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Бид хаана байна, шинэчлэлийн эхлэх цэгүүд”, “Инновациар дамжуулж ЭМАШТҮ-ний шинэчлэлийг эрчимжүүлэх нь: үнэт зүйлс, засаглал, санхүүжилт, арга хэмжээ”, “Парламентын үйл ажиллагаагаар дамжуулан ЭМАШТҮ-ний шинэчлэлийг эхлэх цэгүүд ба арга замууд” сэдвээрх салбар хуралдаанаар үргэлжилнэ.  

 

Мөн “Номхон далайн баруун бүс дэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний ирээдүй" стратегийн баримт бичгийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний цаашдын бодпогыг бэхжүүлэх, орчин үеийн шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох, орон нутгийн боломжуудыг ашиглаж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг манлайлан дэмжих асуудлаар улс орнуудын парламентын туршлагаас хуваалцах, технологи, санхүүжилтийн загварууд болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тулгарч буй бэрхшээлийг түншлэлээр хэрхэн шийдэх, инновацыг танилцуулж, санал солилцох парламентчдын зүгээс эрүүл мэндийн салбар цаашлаад дэлхий дахин, бүс нутаг, үндэсний болон орон нутгийн түвшинд түншлэлээр дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг дэмжих талаар анхаарч ажиллах боломжуудыг хуваалцах зэрэг асуудлуудыг хөндөж, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх шийдлийг олох хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн санаачилгаар 2015 оноос эхлэн жил бүр бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхий нийтэд тулгамдаж буй эрүүл мэндийн нийтлэг асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форум нь эдүгээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун Бүс болон Зүүн Өмнөд Азийн бүсэд харьяалагдах нийт 30 улсын парламентыг хамруулах болжээ. Форум нь эрүүл мэндийн асуудалд парламентчдын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх явцыг нэмэгдүүлэх, улмаар олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах замаар Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд хууль эрх зүй, бодлогын дэмжлэгт орчин бий болгоход чиглэсэн олон талт хамтын ажиллагааны нэгэн чухал платформ болон хөгжиж байна.

 

“Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор болж буй  уг чуулган энэ сарын 21-23-ны хооронд үргэлжилнэ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг чуулганд нийт 60 гаруй төлөөлөгч оролцож байна. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 25. 14:16НИЙСЛЭЛИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН 2025 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО2025, 12 сар 23. 14:37"UB DEBATE-2025" МЭТГЭЛЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО2025, 12 сар 10. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА2025, 12 сар 6. 14:36НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ2025, 12 сар 1. 13:29НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРТ ӨРГӨН БАРИЛАА2025, 11 сар 21. 13:29“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалай томилогдлоо2025, 11 сар 20. 13:29“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ2025, 11 сар 19. 13:29"ААНОАТ-ын тухай хуулийн шинэчлэл" сэдвээр сургалт зохион байгууллаа2025, 11 сар 11. 13:29Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай2025, 11 сар 10. 13:29Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа2025, 11 сар 8. 13:29Олон Улсын Astro Geo компанийн JORC стандартын суурь сургалтад хамрагдлаа2025, 11 сар 7. 13:29
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.