"Манай улсад цаг уурын дөрөвхөн автомат станц, Японы тусламжаар орж ирсэн ганцхан радар байдаг"


8-р сарын 18
14 цаг 21 минут

Ус, цаг уурын хүрээлэнгээс уур амьсгалын өөрчлөлт Монголд хэрхэн нөлөөлж байгаа бодит ажиглалтын мэдээ, супер компьютерын гаргаж ирсэн тооцооллыг танилцууллаа. 

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж манай оронд үер, хүчтэй салхи шуурга, ган зуд нэмэгдэх хандлагатай байгаа аж. 

Хур тунадасны хуваарилалтын сүүлийн 40 жилийн мэдээгээр цаашид аадар бороо орох нь ихсэж шиврээ бороо орох магадлал буурах төлөв гарчээ. Энэ нь богино хугацаанд их хэмжээний бороо орж үерийн эрсдэлийг нэмэгдүүлж байна гэдгийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа онцолж байв. 

"Үер, аадар бороо, аянга цахилгаанаас үүдэж  жилд дунджаар 50-70 тэрбум төгрөгийн хохирол учирч байна"

Манай оронд зонхилон тохиолддог аюулт үзэгдлийг эзлэх хувиар нь авч үзэхэд үер, аадар бороо, аянга цахилгаан 47% хувийг эзэлж байна. Түүнчлэн сүүлийн 20 жилд эдгээр аюулт үзэгдлийн давтагдал хоёр дахин нэмэгдсэн ба жилд дунджаар 50-70 тэрбум төгрөгийн хохирол учруулж байна гэсэн тооцоо гарчээ. 

Цаашид хоногийн хур тунадас нэмэгдэх хувь: 

  • 2025 оны үед 26-31% 
  • 2050 оны үед 41-42% 
  • 2080-аад оны үед 50-53%-иар өөрчлөгдөх тооцоолол гарчээ. 

Жишээлбэл Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо гэхэд 2030-2080 онд тэр чигтээ живэх эрсдэлтэй байгаа аж. 

Улаанбаатар хотод нийтдээ дөрөвхөн автомат станц ажилладаг байна. Түүнчлэн улсад ганцхан ширхэг Японы тусламжаар орж ирсэн радар байдаг аж. Иймд цаашид радар болон, автомат станцуудыг тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэдгийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа онцолж байлаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.