Монгол Улс олимпийн аваргатай болсон өдөр тохиож байна


8-р сарын 14
17 цаг 44 минут

Монголын тамирчид 1964 оны Токиогийн олимпийн наадамд анх оролцож, 1968 оны Мехсикийн наадмаас анхны медалиа авч байлаа. Гэхдээ 2008 оны Бээжингийн зуны XXIX олимпийн наадам хүртэл аваргын алтан медалийг монголчууд хүлээж суусан. Хүлээлт өндөр байсан 2008 оны наймдугаар сарын 14-н монголчуудын хувьд түүхэн баярын өдөр тохиосон юм. Энэ өдрийг эргэн дурсаж Олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярын амжилтыг эргэн сануулъя.

Хэдийгээр тэрбээр одоо хорих ял эдэлж байгаа ч нэгэн цагийн амжилт нь монголчуудын сэтгэлд үргэлж тодоор дурсагдана. Тиймдээ ч хүмүүс цахим хуудастаа алдааг нь өмөөрөхгүй ч аваргын алдрыг үгүйсгэхгүй хэмээн бичиж буй.

15 ЖИЛИЙН ӨМНӨ МОНГОЛ АНХ УДАА ОЛИМПООС "АЛТАН МЕДАЛЬ" АВЧ БАЙВ

Эргэн сануулбал, 2008 оны наймдугаар сарын 14.

Жүдо бөхийн тэмцээний зургаа дахь өдөр эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Н.Түвшинбаяр эхний барилдаанаа Японы бөх К.Сүзүкитэй хийх байсан юм. Түүний сугалаа хүнд байсан бөгөөд “Афин 2004” олимпийн аварга, 2003, 2005 оны дэлхийн аварга цолтой бөхтэй таарсанд хэн ч ялна гэж итгээгүй. Тиймээс жүдо бөхийн төрлөөс монголчууд медальгүй буцах нь тодорхой боллоо гэцгээж байсан. Гэтэл дэвжээнд гарсан Н.Түвшинбаяр Сүзүкиг цэвэр ялж, улмаар Герман, БНСУ, Азарбайжаны бөхчүүдийг дараалан ялж финалд гарч ирсэн. Энэ үед л түүнд итгэсэн монголчууд мөнгөн медаль биш аваргын алтан медалийг хүсч байлаа.

Н.Түвшинбаяр Казахстаны Асахат Житкиевийг үнэлгээгээр илүүрхэн ялж, олимпийн аварга болсон түүхтэй. Энэ медаль монголчуудад үнэ цэнтэй ирсэн.

2008 оны наймдугаар сарын 14-ий үдэш монголчууд баяраа Сүхбаатарын талбайд тэмдэглэж байлаа. Бээжингийн наадмаас буудлагын О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэж, боксын төрлөөр Э.Бадар-Ууган олимпийн аварга болж, Сэрдамба мөнгөн медальтай ирж билээ. Мөн Паралимпийн наадмаас байт харвааны төрөлд Д.Баатаржав аваргын алтан медалийг хүртсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.