Азийн улс төрийн намуудын төлөөлөл чуулж байна


8-р сарын 5
16 цаг 36 минут

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VI хурал, Эмэгтэйчүүдийн VII хурал өнөөдөр Улаанбаатар хотноо Тэрэлж зочид буудалд эхэллээ.

 

Нэгдсэн хуралдааныг нээж Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын \АУТНОУБХ\ Байнгын хорооны дарга, БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан ЧУн Юй Ён үг хэлэхдээ,  цар тахлын улмаас АУТНОУБХ-ын Эмэгтэйчүүдийн болон Залуучуудын ээлжит хурлыг дөрвөн жил хүлээсний эцэст ардчиллын үлгэр жишээ болж буй үзэсгэлэнт Монгол Улсад болж буйд баяртай байгаагаа илэрхийлээд АУТНОУБХ нь эрх тэгш нийгмийг цогцлооход чухал үүрэгтэйг онцоллоо. 

Хуралд 21 орны 28 улс төрийн намын төлөөлөл оролцож байна. Тухайлбал, ОХУ, БНХАУ, БНСУ, Турк, Вьетнам, Лаос, Индонез, Филиппин, Пакистан, Малайз, Ирак, Гүрж, Мьянмар, Непал, Шри Ланк, Тайланд, Бангладеш зэрэг Азийн улс орнуудаас гадна Африк тивээс Гана, Европ тивээс Испанийн улс төрийн намын төлөөлөл иржээ.  

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясглан мөн нээлтийн үг хэллээ. Тэрбээр "  Монгол Ардын Нам 2004 оноос ICAPP-н үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2013 онд Байнгын хорооны гишүүнээр элссэн нь бидний олон улс дахь үйл ажиллагаа улам өргөжихөд нэгээхэн чухал алхам болсон. Монгол Ардын Нам эх орондоо өрнөж буй дэвшилтэт шинэчлэлийг манлайлан хэрэгжүүлсээр ирсэн түүхэн замналтай тул энд хүрэлцэн ирсэн зочид Та бүхэнтэй харилцан сайн туршлагаа хуваалцахад баяртай байх болно. Та Бидний хамтын ажиллагаа иргэддээ тэгш боломжийг баталгаатай бүрдүүлж өгсөн, хүний эрхийг дээдэлсэн, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалсан, хот-хөдөөгийн хөгжлийн ялгааг бууруулсан, эх орныхоо хүссэн газар сайхан амьдрах боломжтой иргэнлэг, хүмүүнлэг нийгмийг бүтээхэд чиглэгдэнэ гэдэгт итгэж байна " гэж тэмдэглэв.

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VI хурал “Цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн ахиц дэвшлийн төлөөх нийгмийн яриа хэлэлцээнд залуучуудыг оролцуулах нь”, Эмэгтэйчүүдийн VII хурал “Цар тахлын дараах сэргэлтийг жендэрийн мэдрэмжтэй болгохын тулд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих нь” сэдвийн дор болж байна.

 

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг 2000 онд Азийн улс төрийн олон өөр үзэл баримтлалтай улс төрийн намуудын хамтын ажиллагааг сурталчлан таниулах, улс орнуудын илтгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилгоор эхлүүлсэн. Тус байгууллагын нөлөө жилээс жилд өссөөр 2018 оны байдлаар бүс нутгийн 52 орны 350 гаруй улс төрийн нам гишүүнээр элсээд буй. БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал /ICAPP/-д улс төрийн намууд үзэл баримтлал хамаарахгүйгээр нэгдсэн гэдгээрээ онцлог. Энэ ч утгаар Монгол Улсаас Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН тус байгууллагын гишүүн улс төрийн хүчнүүд юм. Монгол Улсаас хамгийн анх Монгол Ардын Нам 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

 

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Пак Ро Бюун 2019 оны зургаадугаар сард Монгол Улсад айлчилсан. Энэ үеэр Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай уулзсан бөгөөд уулзалтын үеэр 2020 оны дөрөвдүгээр сард Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VI, Эмэгтэйчүүдийн VII хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах санаачилгыг гаргасан юм. Уг санаачилгыг Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 13-нд Малайз улсад зохион байгуулагдсан 33 дугаар хурлаар зөвшөөрчээ.      

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Гурван сар үргэлжилсэн цалингийн хэрүүлд цэг тавилаа”4 сар 22. 18:32Нийтийн тээврийн 53 чиглэлд өөрчлөлт оруулна4 сар 22. 18:32Н.Учрал: Ирэх V сард нэг литр дизель түлш ₮6400 болох нөхцөл үүслээ4 сар 22. 18:27Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна4 сар 22. 18:22Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо4 сар 22. 18:21Дотоод орчны агаарын чанарын стандартыг баталлаа4 сар 22. 18:20Нийт нутгийн 60 хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ4 сар 22. 18:20“БҮС НУТГИЙН СЭТГҮҮЛЧИД” өргөтгөсөн форум болно4 сар 22. 18:18Аав, ээжийн боловсролын түвшин ахих тусам хүүхдийн өөртөө итгэх итгэл, нээлттэй харилцах чадвар нэмэгдсэн"4 сар 22. 13:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ4 сар 22. 13:36Ногоон автобусны хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа4 сар 21. 15:45"Л.Оюун-Эрдэнийг мөнгө угаасан хэргээр шалгаж байна"4 сар 21. 15:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.