АУТНОУБХ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр Ч.Номинг сонголоо


8-р сарын 5
16 цаг 27 минут

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Эмэгтэйчүүдийн VII хурал одоо Тэрэлж зочид буудалд “Цар тахлын дараах сэргэлтийг жендэрийн мэдрэмжтэй болгохын тулд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих нь” сэдвийн дор болж байна.

 21 орны 28 улс төрийн намын төлөөлөл улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нийгэм, эдийн засагт  чухал үүрэгтэйг дурдан эмэгтэйчүүдийн оролцоо, одоогийн байр суурь тун хангалтгүй байгааг онцоллоо. Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч, Соёлын сайд Ч.Номин илтгэл тавихдаа шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн төлөөлөл бүх шатанд дэлхий даяар хангалтгүй байгааг баримт дурдан тэмдэглэлэв. Түүний илтгэлд дурдсанаар дэлхийн улс орнуудын удирдагчдын 7.2 хувь, сайд нарын 21.3 хувийг, парламентийн гишүүдийн 24.9, орон нутгийн сонгогддог албан тушаалтнуудын 36.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

 Хурлаар АУТНОУБХ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч, Соёлын сайд Ч.Номинг сонголоо. 

 Азийн улс төрийн намуудын төлөөлөл АУТНОУБХ-ын Залуучуудын VI хурал, Эмэгтэйчүүдийн VII хурлаа дүгнэн, Улаанбаатарын тунхаглал гаргаснаар хурал өндөрлөнө. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Л.Туул: Монгол дээл бол соёл, ёс заншлыг тээсэн үнэт өв9 цаг 31 минутын өмнөАм.доллартай харьцах иенийн ханш түүхэн доод түвшинд хүрч унав9 цаг 32 минутын өмнөХэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийн ГОЛ ЗААЛТУУД9 цаг 34 минутын өмнөНаршихаас сэргийлэх аргууд9 цаг 35 минутын өмнөХавдар судлалын үндэсний төвд 980 сая иенийн буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмж нийлүүлнэ9 цаг 38 минутын өмнөНотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ9 цаг 38 минутын өмнөӨгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ9 цаг 39 минутын өмнөХүчтэй соронзон шуурга дэлхийг нөмрөх төлөвтэй байна9 цаг 39 минутын өмнөСангийн яам шүүхийн төсвийг танадгийг шийдвэрлэхийг хүсэв9 цаг 40 минутын өмнөМОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР НИЙТДЭЭ 30 ИХ НАЯДЫН ЗАРДЛЫГ БУУРУУЛСАН АМЖИЛТЫГ ГАРГАЛАА9 цаг 44 минутын өмнө"Тэтгэвэр бага тогтоогдож байна гэх гомдол маш их ирдэг"6 сар 30. 12:09Венесуэлийн иргэд Засгийн газрын тусламж удаашралтай байгаад бухимдаж байна6 сар 30. 12:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.