"Хэнтийн сурын холбоо 100 жилээрээ булхай хийсэнд харамсч байна"


7-р сарын 27
14 цаг 24 минут

Иргэн Т.Мөнгөнбаяр өнөөдөр /2023.07.27/ өөрийн цахим хуудастаа Хэнтий аймгийн үндэсний сурын холбоонд гомдолтой байгаагаа мэдэгдэв. Тодруулбал, тус аймгийн 100 жилийн баяр наадмаар түүний охин өсвөрийн сурын харваанд оролцож, хоёр өдөр дараалан сэц мэргэнээ сорьж түрүүлсэн ч тэрбээр, миний охин нийт 28 сум тавихаас 26-г нь онож, бусад хүүхдүүдээс түрүүлж, шагналт байранд орсон. Түүхт 100 жилийн ойгоор аавынхаа нэрийг дуудуулах нь гээд баяртайгаар ярьж байсан охин минь өнөөдөр өглөө сурын багш нь надтай цахимаар холбогдож, охиныг минь шагналт байранд оруулахгүй шийдвэр гарсан талаар хэлсэн.

Хэнтий аймгийн сурын холбоо булхай хийж, охиныг минь шагналт байранд орсон гэж хэлээд явуулсаны дараа дахин үлдсэн хүүхдүүдийг найман сум тавиулж, шагналт байрыг шинээр зарласан байна.

Хэрэв охин минь хол тасархай түрүүлсэн ч нэмэлт найман сумыг нь тавиулсан бол би гомдолтой байна гэж хэлэхгүй байсан. Ажил амьдралаас шалтгаалж, унаган нутгийнхаа 100 жилд оролцож чадаагүй ч охиныхоо хичээл зүтгэл, урмыг нь хугалсан үйл явдал болсонд харамсч байна. Найман сум тавихаа мэдэгдсэн бол ийм асуудал үүсэхгүй. Миний охин Өвөрхангай аймгийн сурын Шонхор клубд харьяалагддаг. Үндэсний сураар найман сар хичээллэж байгаа.

Улсын баяр наадмаас хүрэл медаль хүртэж, оролцсон тэмцээн бүрдээ амжилт гаргаж байсан охинд минь санаатайгаар Хэнтий аймгийн сурын холбоо ялгавартай хандсанд маш их гомдолтой байна.

Шагналт байранд шалгарах гэсэндээ биш хүүхдийн минь хүсэл мөрөөдлийг мохоосон үйлдэл гаргасан Хэнтийн сурын холбоо энэ асуудлыг яаралтай шийдэж өгнө үү! Сурын холбоо, холбооны даргатай нь ярьсан ч ямар ч арга хэмжээ авахгүй байгаад гомдолтой байна гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Шатахууны үнээс илүү нийлүүлэлтийг хангахад анхаарч байна"4 сар 16. 16:13М.Нарангэрэл: Зочид буудлууд 10 мянган ортой болж байж нэг сая жуулчин хүлээн авч, орлогоо нэмнэ4 сар 16. 16:10Шатрын ертөнцөд мэндэлсэн шинэ од - Жавохир Синдаров4 сар 16. 16:07МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар “Лос-Анжелес-2028” Олимпод Монголын багийг ахална4 сар 16. 16:06Хүний нөөцийн мэргэжилтний компьютероос ажилтнуудын мэдээлэл алдагдаж, нэр дээр нь данс нээж, зээл авсан зөрчил илэрчээ4 сар 16. 16:05М.Нарантуяа-Нара: УИХ-ынхаа эсрэг байгаа УИХ-ын дарга огцрох болзлоо хангалаа4 сар 16. 15:57"С.Бямбацогт парламентыг хадган дээр тавиад Ерөнхийлөгчид өглөө"4 сар 16. 15:55УИХ дахь АН дотроо “сөрөг хүчин”-тэй болов4 сар 16. 15:44Хятадын эдийн засаг тооцооллыг давжээ4 сар 16. 15:41"Хаан шалдан байна"4 сар 16. 15:40Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов4 сар 15. 17:23Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов4 сар 15. 17:18
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.