"Товчоогоор гарч орсон төлбөрөө төлөөгүй бол оношилгоонд оруулахгүй, автомашины нэр шилжихгүй"


7-р сарын 26
12 цаг 41 минут

Нийслэлээс орж гарч буй тээврийн хэрэгслүүд цахим төлбөрөө төлөхгүй байгаа учраас энэ оны наймдугаар сарын 1-нээс журамд өөрчлөлт орохоор болсон байна. 

Тодруулбал олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол оношилгоонд оруулахгүй, авто машины нэр шилжүүлэхгүй зэрэг арга хэмжээ авахаар болсныг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ. 

Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамж авах явцыг хурдан шуурхай байлгах үүднээс цахимжуулсан. 

Цахимаар төлбөрөө төлдөг болсноор товчоогоор орж, гарахад урт дараалал, түгжрэл үүсгэхгүйгээр дараа төлбөрт байдлаар төлөх боломжтой болсон юм. 

Тэгвэл уг цахим төлөлт өнөөдрийн байдлаар маш бага буюу 11 хувьтай байгаа учир дээрх арга хэмжээг авч ажиллахаар болсон байна.  

Нийслэл рүү нэвтрэхэд цахим банканд бүртгэлтэй бол тухайн хүний данснаас төлбөрийг татан авна. Харин бүртгэлгүй бол smartcar.mn дээр нэхэмжлэх үүсгэнэ. Ингэснээр иргэн smartcar.mn-ий "Хот хоорондын зам ашигласны хураамж" хэсэгт нэвтэрч бүх банкны аппликэйшнээр эсвэл QR кодоор төлбөрөө өгдөг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.