Голуудын усны түвшин нэмэгдэж болзошгүй


7-р сарын 7
17 цаг 32 минут

Улаанбаатар хотын тойрсон голуудын усны түвшин, мөн цаашид учирч болзошгүй эрсдэлийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэгээс тодрууллаа. 

Тэрбээр "Сэлбэ голын үер аюултай түвшинг 5-10 см давж байсан. Өнөөдрийн 8.00 цагийн ажиглалтаас хойш усны түвшин нэг см буурлаа. Тэрэлж голынх өчигдрийн 8.00 цагаас хойш гурван см буурч, үерийн түвшинг 43 см давж буй. Туул голын тухайд өглөөнөөс хойш усны түвшин дөрвөн см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг найман см давсан. Өөрөөр хэлбэл, хүчтэй үерлэж байна.

Ер нь голын ай сав газарт ус хальж, үерийн онцгой нөхцөл үүссэн. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Ажлын хэсэг байгуулж, 21 сав газарт үерийн эрсдлээс хамгаалах, цаг уурын мэдээг танилцуулах, ард иргэдэд сэрэмжлүүлэг өгөх арга хэмжээг авч байна. Нийслэлд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Туул голын сав газрын захиргаа, Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн, Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн онцгой байдлын комисс /НОК/-той хамтарч ажиллаж байна. Тухайлбал, НОК-той хамтран үерийн давтамж, усны урсац, хэмжээг ажиглаж, мэдээлэл цуглуулсан.

Ойрын өдрүүдэд аадар бороо орж, голуудын усны түвшин нэмэгдэж болзошгүй. Тиймээс иргэд аюулгүй байдлаа ханган, сонор сэрэмжтэй байхыг сануулж байна" хэмээлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ДАШТ-ий финалыг АНУ-д 63 сая хүн үзжээ7 цаг 49 минутын өмнөХятад улс хиймэл оюун ухааныг хэрхэн чиглүүлж байна вэ?7 цаг 50 минутын өмнө“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв7 цаг 52 минутын өмнөГүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна7 цаг 53 минутын өмнөИраны эсрэг дайнд 37 тэрбумыг зарцуулжээ7 цаг 55 минутын өмнөМогойд хатгуулахад цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орж цус алддаг7 цаг 59 минутын өмнөТарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ8 цагийн өмнөХувийн сургуулиудын сул суудалд 2810 суралцагчийг хамруулна8 цаг 3 минутын өмнө3613 иргэн 204.9 тэрбумаар хохирчээ8 цаг 6 минутын өмнөАвто замын төлбөрийг 2-3 дахин нэмэгдүүлэв8 цаг 6 минутын өмнөМонголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!7 сар 8. 12:44Оросууд олимпод, спортод эргэн ирэв7 сар 8. 12:43
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.