Талууд Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахаа нотлов


7-р сарын 7
17 цаг 30 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г өнөөдөр хүлээн авч уулзав. 

Монгол Улс “оюун санааны хөрш”, “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь чухал түнш Энэтхэг Улстай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдгийг Ерөнхийлөгч тэмдэглэв. Мөн харилцаа, хамтын ажиллагаа аюулгүй байдал, батлан хамгаалах, боловсрол, соёлын салбарт түлхүү хөгжиж буйг тэмдэглээд, цаашид уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарт идэвхтэй ажиллахын төлөө буйгаа онцлов. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжин, хамтран ажиллаж ирснийг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. 

Түүнчлэн БНЭУ нь ШХАБ болон Их-20-ийг амжилттай даргалж буйд баяр хүргэж, Монгол Улсад 2026 онд зохион байгуулах НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д энэтхэгийн талыг оролцохыг урив. 

Лок Сабха-гийн дарга Ом Бирла Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-ын Ерөнхийлөгч Дроупади Мүрмү-гийн мэндчилгээг уламжилж, Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүх түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа онцлов. 

Талууд Монгол, Энэтхэгийн хамтарсан “Нүүдэлчин заан” тусгай хүчний хээрийн сургууль болон “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийг хамтран  зохион байгуулж буйг сайшаав. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө байгаагаа нотлов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 сар 16. 17:13Хархорум хотын 1500 га талбайд 930 мянган мод тарьжээ6 сар 16. 17:12Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна6 сар 16. 17:11Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг нь төлнө6 сар 16. 17:11Эмийн чанарыг олон улсын түвшинд хянах Үндэсний лавлагаа лабораторитой боллоо6 сар 16. 17:11"Чанаргүй уртасгагч, буруу холболтоос болж, ахуйн гал түймэр гарч байна"6 сар 16. 17:10Наадмын нээлтийн тасалбар захиалах хүсэлтийг авч эхэллээ6 сар 16. 17:10Буйр нуурт олон улсын усан сэлэлтийн тэмцээн болно6 сар 16. 17:08“Солонго 1, 2”-ын сонгон шалгаруулалт 9-р сард эхэлнэ6 сар 16. 17:06Цэргийн алба хаагчид шүлхий өвчний голомтод ажиллаж байна6 сар 16. 17:05Таны хууль, эрх зүйн асуултад хариулах аппликэйшн ажиллаж эхэллээ6 сар 16. 17:0518 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөнө6 сар 15. 14:11
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.