Гэдэсний халдварт өвчний үед илрэх ШИНЖ ТЭМДГҮҮД


7-р сарын 5
16 цаг 36 минут

Гэдэсний халдварт өвчний үед илрэх шинж тэмдэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар ХӨСҮТ-ийн Гэдэсний халдварын эмнэл зүйн клиникийн тасгийн эрхлэгч Б.Даваахүү мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Гэдэсний халдварт өвчин нь бохирдсон хоол унд болон бохир гараар дамждаг. Энэ үед халуурах, дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлий орчмоор өвдөх, бие чичрэх, халуурснаас үүдэн таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Гэдэсний халдварт өвчин дотроос цусан суулга, хоолны хордлого, шар өвчний халдвар хамгийн их давамгайлдаг. Эдгээр нь бохидсон хоол хүнсээр дамжиж үүсдэг. Хамгийн гол нь эрүүл мэндийн боловсрол, ариун цэврийг хэрхэн сахиж байгаагаас шалтгаална.

Халдварт өвчин тодорхой үе шаттай.

  • Урьтал үед бие тавгүйрхэх, чичрэх зовуурь илэрдэг.
  • Өвчний шинж тэмдэг дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, цустай, залхагтай суулгах, халуурах зэргээр ажиглагддаг.

Дээрх шинж тэмдэг илрэхээс гадна архаг хууч өвчин сэдрэх магадлалтай. Өвчний шинж тэмдэг илэрвэл ойр байгаа эмнэлгийн байгууллагад очиж хандахыг зөвлөе.  

Сүүлийн үед утсаар зөвлөгөө аваад дур мэдэн антибиотик хэрэглэх үзэгдэл гарч байна. Өөрийнхөө мэддэг ганц хоёр эмийг дур мэдэн авч уугаад эдгэрч байгаа юм шиг боловч цаанаа хор холбогдол ихтэй.

Тухайн эд эрхтний бүтцийн түвшинд эдгэрэлт явагддаггүй гэсэн үг. Улмаар ходоод, нарийн, бүдүүн гэдэсний улайлт болон хавдар үүсэх хүртэл хэтийн сөрөг нөлөөтэй. Ийм учраас заавал эмнэлгийн тусламж үйлчилгээ авахыг зөвлөж байна" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна53 минут 38 секундын өмнөТүргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?57 минут 13 секундын өмнөӨнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно1 цаг 2 минутын өмнөХалхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа1 цаг 3 минутын өмнөТрамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ1 цаг 4 минутын өмнөТөсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв1 цаг 5 минутын өмнөХайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.