Монголд анх удаа “Dinosaur festival” зохион байгуулна


7-р сарын 5
16 цаг 35 минут

“Dinosaur festival”-ийг Монголд анх удаа зохион байгуулахтай холбогдуулан ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Палеонтологийн хүрээлэн Монгол нутгаас үлэг гүрвэлийн өндөг анх олдсон, Монгол нутагт эртний шим судлал /палеонтологи/-ын иж бүрэн хайгуул, шинжилгээ явуулж эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг олдворт газарт Монголд анх удаа “Dinosaur festival”-ийг 7 дугаар сарын 29-30-нд зохион байгуулах юм. 

Палеонтологийн судалгааны ололт амжилтад тулгуурлан, шинжлэх ухаан-танин мэдэхүйн мэдлэг түгээх аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилготой уг фестивалийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Энэ жилийн фестиваль 1923 оны 7 дугаар сарын 13-нд үлэг гүрвэлийн онцгой сонин төрөл зүйлүүд, чулуужсан өндөг, өндөгний үүрийг анх олсноор тоологдож эхэлсэн хугацаа бөгөөд ШУА-ны Палеонтологийн хүрээлэнгээс зохион байгуулах уг үйл ажиллаагаа нь тэдгээр хосгүй үнэт олдворууд анх олдсон газарт болох гэж буйгаараа онцлогтой. Баянзагаас олдсон эртний амьтны өндөг нь үлэг гүрвэлийн өндөг болохыг баталж дэлхий даяар маш том шуугиан тарьж байснаас 100 жилийн дараа шинжлэх ухаан-танин мэдэхүйн хөтөлбөрийг урлаг, уран сайхнаар баяжуулсан цогц арга хэмжээг гадаад, дотоодын аялагчид, нутгийн иргэдэд толилуулах юм. 

Монгол Улсын палеонтологи, ялангуяа үлэг гүрвэлийн судалгаа нь дэлхийд эхний тавд багтдаг шинжлэх ухааны салбар юм. Тийм ч учраас манай улс аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд палеонтологийн судалгаа шинжилгээнийхээ ололт амжилтуудыг дөвийлгөн гаргах, үүнтэй уялдуулан аялал жуулчлалын салбараа төрөлжүүлэн хөгжүүлэх боломжууд асар их бий. Палеонтологийн салбар нь байгалийн түүхийг иргэд олон нийтэд таниулж Монгол нутгаас олдсон хосгүй үнэт үлэг гүрвэлийн олдворуудыг хадгалагдаж ирсэн орчинд нь үзэх, техник технологийн дэвшлийг ашиглан Цэрдийн галаваар аялах зэрэг олон сонирхолтой хөтөлбөрийг олон нийтэд зориулан гаргасан цогц үйл ажиллагаа нь жуулчдын сонирхлыг татах аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь болж чадах юм. 

Өдгөө дэлхийд танигдсан 400 гаруй төрөл үлэг гүрвэлийн 80 гаруй төрөл нь Монголоос олж тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, бараг тавны нэг нь манай улсаас олдсон гэсэн үг. Энэ бол асар нандин түүхийг өөртөө агуулж буй нууцлаг их говио олон нийтэд сурталчлан таниулах хөдлөшгүй шалтгаан төдийгүй “Dinosaur festival”-ийг зохион байгуулах хөдөлшгүй хүчин зүйл болсныг фестиваль зохион байгуулагчид мэдээлэв. 

Онцлох арга хэмжээнүүд

-Түүхэн олдворуудын үзэсгэлэн

-Лазер болон Dj шоу

-Тэмээн жингийн цуваа

-Бяцхан малтагч хүүхдийн хэсэг

-Үндэсний урлагийн тоглолт

-3D, холлограм үзүүлэн

-Хамтлаг, дуучдын тоглолт

-Динозаврын ангуучидтай нэгэн шөнө VIP отог, тусгай аялал

-Танин мэдэхүйн сонирхолтой хөтөлбөрүүд зэрэг олон арга хэмжээнүүд хоёр өдрийн турш үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.