Дэлхийн дулаарлыг зогсооход Хятад улс гол үүрэг гүйцэтгэхээр байгааг шинэ судалгаа харуулав


6-р сарын 30
15 цаг 00 минут

Хятад улсад нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж байгаагаас дэлхий дахины хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт хугацаанаасаа өмнө биелж болзошгүйг өчигдөр нийтлэгдсэн шинэ судалгааны тайланд өгүүлжээ.

Тус улсын зөвхөн нарны эрчим хүчний үүсгүүрийн өсөлт нь 2025 он гэхэд дэлхийн дахины нийт багтаамжийг 85 хувиар нэмэгдүүлэх тооцоо гарсан байна.

Ерөнхийдөө Хятад улсын 2030 онд хүрэхийг зорьж буй сэргээгдэх эрчим хүчний шилжилт таван жилийн өмнө хэрэгжихээр байгааг уг тайланд өгүүлжээ.

Гэхдээ үүнтэй зэрэгцэн нүүрсээр ажилладаг эрчим хүчний үүсгүүрүүд ч бас нэмэгдэх тооцоо гарсан байна. Эдгээр нь голдуу нар, салхины үүсгүүрийн ард нөөц байдлаар ажиллах гэнэ.

Дэлхийн дулаарлын нэг гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйлсэд Хятад улс гол үүрэгтэй гэж судлаачид үздэг.

Тус улс нь дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч бөгөөд голдуу эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор ашигладаг юм.

Нүүрсний хэрэглээ нь Хятад улсын нийт ялгаруулдаг нүүрстөрөгчийн давхар ислийн 69 орчим хувийг бүрдүүлдэг.

Дээрх судалгааг Global Energy Monitor (GEM) хараат бус эрдэм шинжилгээний байгууллага гүйцэтгэжээ. Энэ байгууллагын судалгааны материалыг Дэлхийн Банк, Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг зэрэг байгууллагууд болон засгийн газрууд өргөнөөр ашигладаг юм.

Уг судалгааны тайланд өгүүлснээр Хятад улсын нарны эрчим хүчний үүсгүүрийн багтаамж яг одоо дэлхийн бусад бүх улсуудынхыг нийлүүлснээс их байгаа гэнэ.

Салхины эх үүсгүүрийн багтаамж нь 2017 оноос хойш хоёр дахин өссөн байна.

2025 онд нар, салхины үүсгүүрийн багтаамж нь өнөөдрийнхөөс хамгийн багадаа хоёр дахин нэмэгдэх тооцоо гаргажээ.

Ингэснээр одоогийн дэлхийн нийт нарны үүсгүүрийн багтаамжийг 85 хувиар, салхины үүсгүүрийн багтаамжийг 50 хувиар өсгөх юм байна.

Хятад улс нь одоо нарны эрчим хүч цуглуулагч хавтангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж, үнэ өртгийг нь амжилттай бууруулж байгаа.

Засгийн газар нь дотоод зах зээлдээ сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг урамшуулах бодлого явуулж байгаа нь үүнд бас нөлөөлжээ.

Өнгөрсөн онд нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлд дэлхий даяар хагас их наяд гаруй ам.доллар зарцуулсны 55 хувь нь Хятад улсад оногдсон байна.

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин 2030 он гэхэд нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлийн багтаамжаа 1,200 Гигаваттаас дээш хүргэх зорилтыг 2020 онд зарлаж байжээ.

Тэгвэл энэ зорилт хугацаанаасаа таван жилийн өмнө биелэхээр байгааг дээрх судалгаа харуулсан байна.

 

Эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.Үнэнчимэг: Энэ онд улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 18 тохиолдол оношлогдсон9 сар 29. 20:01Монгол орны байгаль, соёл, уламжлалыг сурталчилсан үзэсгэлэн Сингапурт нээгдлээ9 сар 29. 20:00Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ9 сар 29. 19:59Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой9 сар 29. 19:57МХБ-ээр 480 мянган тонн хатуу коксжих нүүрс арилжаалав9 сар 29. 19:55Г.Буяндоржийг гэм буруутайд тооцож 40 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ9 сар 29. 19:55Б.Дөлгөөн: Энэ жил томуугийн А болон В хүрээний 4 цэнт вакцин хийгдэнэ. ХӨСҮТ аравдугаар сарын эхний долоо хоногоос хийж эхэлдэг9 сар 29. 19:54М.Тулгат: Нүүрсний хулгай гэдэг шиг автобусны хулгай гарлаа9 сар 29. 19:53Газрын тос боловсруулах үйлдвэрийн дөрөвдүгээр багц ажлын гэрээ байгуулав9 сар 29. 19:522024 онд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгоно9 сар 29. 19:51Шүүхийг ӨМӨӨРӨХҮЙ, ХАРААХУЙ?!9 сар 28. 21:18ЦЕГ: Рэппэр Roockie гэр бүлийн хамаарал бүхий хүнээ зодсон байж болзошгүй үйлдлийг шалгаж байгаа9 сар 28. 21:17
© 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.