И.Баатархүү: Төв цэнгэлдэх хүрээлэнгээ томруулахгүй бол наадмын тасалбарын асуудал яригдсаар байна


6-р сарын 29
15 цаг 56 минут

Үндэсний баяр наадам зохион байгуулж буй комиссоос нэгдсэн мэдээлэл өнөөдөр өгсөн билээ. 

Энэ үеэр Наадам зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга И.Баатархүү "Жуулчдад зориулсан тасалбарыг авахын тулд жуулчны компаниуд Нийслэлийн аялал жуулчлалын газарт хүсэлт гаргадаг зарчмаар явна. Тухайн хүсэлтийн дагуу хуваарилалтаа хийдэг. 

Засгийн газраас 2023 оныг "Монголд зочлох жил" болгосонтой холбогдуулан жуулчдад зориулсан тасалбарыг тоог 400 орчмоор нэмэгдүүлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэн 11 мянган хүний суудалтай бөгөөд олон хүн хамруулахын тулд хоёр өдрийн тасалбарыг тусад нь худалдаалах шийдвэр гаргасан. 

Бөхийн барилдааныг үзэх хүн 11-ний өдрийн тасалбарыг давхар авах шаардлагагүй гэсэн үг. 

Соёл урлагийн салбар хорооноос жуулчдад зориулсан тоглолт, үзвэр үйлчилгээ зэрэг арга хэмжээг төлөвлөсөн. Баяр наадмын өдрүүдийн тасалбарын хүрэлцээ муу байна гэж жил бүр ярьдаг. Төв цэнгэлдэх хүрээлэнгээ томруулахгүй л бол уг асуудал яригдсаар байна" гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.