Олон Улсын Худалдааны Төв Монгол Улсын үндэсний экспортын шинэ стратегийг боловсруулахад дэмжин ажиллаж байна


6-р сарын 27
13 цаг 13 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын албан ёсны нээлт өнөөдөр боллоо. 

Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр өнөөдөр тохиож буй “Дэлхийн бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн өдөр”-ийн баярын мэндийг чуулга уулзалтад оролцогч зочид төлөөлөгч нарт дэвшүүлээд, дэлхий нийтээр сорилт, бэрхшээлтэй тулгарч буй хүнд хэцүү, ээдрээтэй цаг үед улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд ногоон болон цахим худалдаа, экспортыг хөгжүүлэх нь чухал юм гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн худалдаа, эдийн засгийн харилцааг илүү ногоон, органик, цахим байдлаар төрөлжүүлж, дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлэн, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэдээ шинэ боломж нээж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, тэгш боломж олгох шаардлагатай байгааг дурдлаа. Түүнчлэн Улаанбаатарт болж буй Дэлхийн эксортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалтаар асуудлын гарц шийдлийг хэлэлцэж, ажил хэрэгч санал, санаачилга гарган, дуу хоолойгоо нэгтгэн НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх Гуравдугаар бага хуралд танилцуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Памела Кок-Хамилтон: Дэлхий нийтэд цахим, ногоон худалдаанд шилжих үйл явц өрнөж байна.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын зөвлөлдөх уулзалтаар эхэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт хоёр дахь өдрөө “Худалдааг ногоон, дижитал, органик болгон төрөлжүүлэх” сэдвээр үргэлжилж байна.

Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Монгол Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулж буй НҮБ-ын харьяа Олон Улсын Худалдааны Төв /ОУХТ/-ийн гүйцэтгэх захирал, хатагтай Памела Коук-Хамилтон чуулга уулзалтын хоёр дахь өдрийн хэлэлцүүлэг дээр үг хэлсэн юм. Тэрбээр, дэлхийн худалдааны өнөөгийн чиг хандлага олон бэрхшээл, сорилт бүхий цаг үетэй тулгарч байна. Ялангуяа дэлхий даяар тэгш бус байдал нэмэгдсээр байгаа энэ нөхцөлд хүртээмжтэй байдлыг эрхэмлэх үүднээс хөгжил дэвшлээ даган ашиглах дижитал буюу цахим болон ногоон худалдаанд шилжих зэргээр өнөөг хүртэл явж ирсэн худалдааны арга замыг өөрчлөх үйл явц өрнөж буйг тэмдэглэн хэлж, үүнд ОУХТ бичил, жижиг, дунд бизнесийнхнийг дэлхийн цахим худалдаанын сүлжээнд нэгтгэх, нэгдэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна гэсэн юм.

Мөн ОУХТ Монгол Улсын үндэсний экспортын шинэ стратегийг боловсруулахад дэмжин хамтран ажиллаж байна гэдгийг хатагтай Памела Коук-Хамилтон хэлсэн үгэндээ онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.