"Манай улс мэдээлэл, технологийн чиглэлийн боловсон хүчний тоогоороо ойрын 20 жилийн хэрэгцээгээ хангаж чадахааргүй байна"


6-р сарын 26
15 цаг 13 минут

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох "ІСТ ЕХРО 2023” энэ сард зохиогдох байгаа талаар бид өмнө мэдээлсэн.

Уг үйл ажиллгааг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр тус салбарын боловсон хүчний асуудал ямар байгаа талаар Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам (ЦХХХЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг дараах мэдээллийг өгсөн юм.

ЦХХХЯ-наас хийж байгаа судалгаагаар манай улс мэдээлэл, технологийн чиглэлээр одоогийн бэлтгэж байгаа боловсон хүчний тоогоороо ойрын 20 жилдээ хэрэгцээгээ хангаж чадахгүй дутагдалтай байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газраар төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа IT-ийн салбарын ажилчдын цалингийн итгэлцүүр батлагджээ. Энэ хүрээнд хийсэн судалгаагаар төрийн байгууллагуудад мэдээлэл, технологийн чиглэлийн мэргэжилтнүүд 50 хүрэхгүй хувийн хүртээмжтэй байсан байна.

“Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авч чадсан боловсон хүчнийг диплом шаардахгүйгээр ажилд авна”

Мэдээлэл, технологийн салбарын боловсон хүчний хүртээмжийг зөв зохистой хангах хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 12 төрлийн сертификатыг авч чадсан боловсон хүчнийг салбарын болон харьяа есөн байгууллагуудад бакалаврын диплом шаардахгүйгээр ажилд авах ЦХХХЯ-ны сайдын тушаал гарсан байна.

Мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэргэжилтэн бэлтгэх асуудлаар жилд 1,000 инженер бэлтгэх санамж бичгийг “HUАWEI” компанитай байгуулжээ.

Түүнчлэн зарим их сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулж энэ чиглэлийн хосолсон мэргэжилтнийг төгсгөх асуудлыг хэрэгжүүлж байгаа юм байна.

Харин "ICT EXPO 2023"-ийн хүрээнд ЦХХХЯ дээр өнөөдрөөс эхлэн хөрөнгө оруулагчид, хөгжлийн түншүүдтэй салбарын боловсон хүчний дутагдлыг нөхөх, хүртээмжийг нэмэх асуудлаар харилцан ойлголцох, хамтын ажиллагаа өрнүүлэх чиглэлээр уулзалтууд хийгдэж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.