Монгол Улсын шигшээ багийг Капитрон банк дэмжин ажиллана


6-р сарын 26
15 цаг 11 минут

Капитрон банк спортыг дэмжих, залуусыг спортоор хичээллэх, мэргэжлийн тамирчин болоход туслалцаа үзүүлэх, бүх нийтийг спортод уриалах зорилго, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын оюутны сагсан бөмбөгийн  холбоотой хамтран ажиллахаар боллоо.

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд Капитрон банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч Б.Чандмань, Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч О.Тэнүүн нар оролцов.

Хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 8-нд болох “Ченгду 2021” олон улсын спортын наадамд оролцох Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийг Капитрон банк дэмжиж, “Ухаалаг ирээдүйн зүгт хамтдаа-Би биш бид” уриан дор талууд нэгдэн, хамтран ажиллана.

Дэлхийн оюутны Универсиад спортын их наадамд оролцох Монголын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар Грек Улсын иргэн, үндэсний дээд лигийн “Эрдэнэт Майнерс” багийн ерөнхий дасгалжуулагч Фрагиас Василиус ажиллаж байна. Энэхүү спортын их наадамд сагсан бөмбөгийн төрлөөр Дэлхийн шилдэг 16 улсын шигшээ баг оролцох бөгөөд Монгол улс "B" зонд Румын, Аргентин, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын багтай тоглох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Б.Найдалаа: Хэрэв туслах маань УИХ-ын гишүүний биед халдсан бол өмнөөс нь уучлал хүсье4 цаг 2 минутын өмнөЕрөнхийлөгчийн хувь эзэмшдэг "Илт Хан" аяллын компанитай танилц4 цаг 4 минутын өмнөФинланд, Норвегийн удирдагчид Путинтэй утсаар ярьжээ4 цаг 28 минутын өмнө“Шинэ тариаланчид” Хятадын хөдөө тосгоны сэргэлтэд хүч нэмж байна4 цаг 28 минутын өмнөЗ.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг гэм буруутай гэж үзсэн шийдвэрийг хэвээр үлдээлээ4 цаг 29 минутын өмнөЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА4 цаг 29 минутын өмнөӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА4 цаг 30 минутын өмнөЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ4 цаг 30 минутын өмнөМонгол, Беларусь ажиллах зарчим, алсын хараагаа тодорхойлов4 цаг 31 минутын өмнөАав нь харваж нас бараад удалгүй 30 гаруйхан настай хүү нь мөн харвалтаар эмнэлэгт хүргэгдсэн5 цаг 33 минутын өмнөӨтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.