Энэ онд 185 мянган га газрын ойн хөнөөлт шавжтай тэмцэнэ


6-р сарын 21
15 цаг 30 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн нөхөн сэргээлт, ойн хөнөөлт шавж устгал болон мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. 

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт ойн хөнөөлт шавжтай агаараас тэмцэж байгаа ажлын явцын талаар Ойн газрын Ойжуулалт, нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг танилцуулав.

Энэ жил улсын төсвийн есөн тэрбум, Рио Тинто компанитай хамтарч гурван тэрбум, нийт 13 орчим тэрбум төгрөгийг хөнөөлт шавжтай тэмцэхэд зарцуулна. Өнөөдрийн байдлаар энэ ажил 20 гаруй хувьтай байна.

Хөнөөлт шавж идэвхжих улирал эхэлж байгаатай холбогдуулан “Томас Эйр” Энэ компанийн “Эйр трактор AT-602” маркийн онгоцоор агаараас тэмцэж эхлээд байна.

Энэ онгоц нэг удаагийн нислэгээр 3,2 тонн бэлдмэл авч, 900 км-ийн алслалттай, 500-700 га газарт хор цацах хүчин чадалтай юм. Мөн “Гранд форест” ХХК дрон ашиглан ойн хөнөөлт шавжтай тэмцэх туршилт хийж эхэлжээ. Дрон нь нэг удаа нисэхдээ 27 га талбайд бодис цацах хүчин чадалтай бөгөөд нисэх онгоцтой харьцуулахад зардал эрс бага юм байна.

Монгол Улсад Якобсоны төөлүүр, Сибирийн хүр, өрөөсгөл хүр, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр, моносны бүгэг, шинэсний шилмүүс хуйлагч шавж зонхилон тархсан.

Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан зэрэг 12 аймгийн 81 сум, Улаанбаатар хотын ногоон бүс, Богд хан уулын Дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газар гээд нийт 1,5 орчим сая га талбайд тархсан. Үүнээс 732 мянган га талбай голомттой гэсэн судалгаа гарчээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж ургуулахын зэрэгцээ ой модоо хөнөөлт шавжнаас хамгаалах, устгалыг цаг хугацаанд нь чанартай хийх, нөхөн сэргээхэд онцгой анхаарах хэрэгтэйг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлэв.

Мөн улсын төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээ дэмжих шаардлагатай гэлээ.

Улсын хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх 30 орчим бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 20 орчим нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулсан 850 тэрбум төлөгдөөгүй байна6 сар 5. 17:25Ли Жэ Мёны хэрэглэсэн бүхэн трэнд6 сар 5. 17:25
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.