Ж.Чинбүрэн: Англи хэлний боловсрол олгохгүй гэсэн зүйл байхгүй. Монгол Улс "Хар хайрцаг"-ны бодлоготой байх ёстой


6-р сарын 20
15 цаг 38 минут

Боловсролын ерөнхий хуулийн төслийн онцлох заалт нь англи хэлийг албан ёсны гадаад хэл хэмээн томьёолж, ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангиас эхлэн заах тухай байлаа. 

Гэвч УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг нь хийхдээ дээрх заалтыг унагаажээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Англи хэлийг бусдад олгохгүй, ялгаатай хандах гэж байгаа зүйл ерөөсөө байхгүй. Монгол Улс гэх энэ тусгаар улсын "Хар хайрцаг"-ны бодлого гэж байх ёстой. Тэр утгаараа Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах, бие даасан байдлыг хадгалах нь "Хар хайрцаг"-ны бодлого. 

Бид ганц нэг хуулиараа бусдад илүү нөхцөлийг бий болгож байна гэж хэлэн эх орныхоо тусгаар тогтнолд гай тарих нь онцгүй. 

Боловсролын сайд үгээ хэлэх байх. Төлбөртэй болон төлбөргүй сургуулиудад англи хэлийг үзүүлэхийг та хорих ямар нэгэн бодлого байхгүй гэж бодож байна. Эсрэгээрээ илүү их дэмжих байх. Г.Дамдинням гишүүний хэлсэнчлэн улсын санхүүжилттэй бүх сургууль англи хэлийг үздэг болох нь УИХ-ын гишүүд бүгд дэмжиж байгаа асуудал. Гэхдээ үүнийг томьёолохдоо зөв байлгах нь чухал.

Үндэсний хөтөлбөр гэж оруулаад, тэр дотор нь хэрэгжих хэлийг нь дэмжиж сургана гэдэг заалт оруулж байгаа болохоос хүүхдүүдийг сургахгүй гэдэг асуудал байхгүй. Төрд зүтгэж байгаа бид нар дэлхийн бодлоготой зэрэгцэж их ухаалаг байх нь чухал" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ6 минут 3 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо10 сар 20. 11:13Хиймэл оюун ухааны далд үнэ10 сар 20. 11:05Нөмрөгийн Дархан цаазат газар учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээнэ10 сар 20. 10:57Шатахууны хомсдолтой холбоотой 431 маргаан бүртгэгджээ10 сар 20. 10:55Мөнххайрханы мөсөн гол хайлж, эх авдаг нууруудын хэмжээ ч багасжээ10 сар 20. 10:53Индонез Улстай эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллана10 сар 20. 10:51Францын зарим хотод өнөө шөнө хөл хорих цаг тогтоожээ10 сар 20. 10:39Хуурамч мэдээллийг түгээдэг хамгийн том дайсан нь улс төрчид байсан бол үүн дээр технологи нэмэгдэж байна10 сар 20. 10:38ХҮҮХДҮҮДИЙГ ЗАДАЛЖ, ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРДАГ10 сар 20. 10:31Өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай ч 2,000 гаруй өрх цахилгаангүй байна10 сар 19. 10:59ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ10 сар 19. 10:25
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.