“Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлт эхэллээ


6-р сарын 19
17 цаг 28 минут

“Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны 19 дэх удаагийн олон улсын сургуулийн нээлт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлж, Нэгдсэн үндэстний байгууллага, дэлхийн улс орнуудтай найрсаг, хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлсээр байгааг онцлов.

Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, 2002 оноос хойш 21,000 гаруй цэргийн алба хаагчаа дэлхийн гурван тивд энхийг дэмжих 20 ажиллагаанд оролцуулаад байгаа юм.

Түүнчлэн өнгөрсөн жил НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор бүс нутагтаа анх удаа эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурлыг амжилттай зохион байгуулсан.

АНУ-тай хамтран 2003 оноос зохион байгуулж ирсэн “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд өнгөрсөн хугацаанд дэлхийн 67 улсын 18 мянга гаруй цэргийн алба хаагч оролцсон байна.

Тус сургууль нь оролцогч улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөл, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Ази-Номхон далайн бүс нутаг дахь энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх таван том арга хэмжээний нэг болсныг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тэмдэглэв.

Энэ удаагийн сургуульд Бүгд Найрамдах Лаос Ард Улс анх удаа, Бүгд Найрамдах Турк Улс бүрэн бүрэлдэхүүнтэйгээр, нийт 26 орноос оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч олон улсын сургуулийн цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Бүс нутагтаа томоохонд тооцогдох “Хааны эрэлд” сургууль бодлого, төлөвлөгөөгөө амжилттай биелүүлж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэх мянган мянган чадварлаг энхийг сахиулагчийг сургаж бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа хэлэв.

Тэрбээр энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн цэнхэр дуулгатан энхийг сахиулагчдад амжилт хүслээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ1 цаг 14 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ1 цаг 14 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав1 цаг 15 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ1 цаг 15 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно1 цаг 16 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа1 цаг 16 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ1 цаг 17 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ1 цаг 17 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ1 цаг 18 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна1 цаг 18 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.