УИХ-ын дарга “Нүүрсний хулгайн“ асуудлаарх өмнөх түр хороог татан буулгаж, Х.Нямбаатараар ахлуулсан шинэ ажлын хэсэг байгуулжээ


6-р сарын 19
13 цаг 37 минут

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2023.06.16/ “Нүүрсний хулгайн” асуудлаар дахин ажлын хэсэг байгуулах захирамж гаргажээ. Тодруулбал, “Нүүрсний хулгайн” асуудлыг үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-аар хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл бүхий ажлын хэсгийг байгуулжээ.

Ингэснээр өмнөх түр хороо болох Г.Ганболд гишүүний нэг жилийн турш удирдсан түр хороо татаг буугдаж байгаа юм. Товчхондоо, УИХ-дарга Г.Занданшатар Г.Ганболдоор ахлуулсан түр хороог ажлаа хийж чадсангүй хэмээн дүгнэж байна гэж ойлгож болно. Учир нь хуулийн дагуу зургаан сарын хугацаатай байгууллагдсан түр хороо хугацаагаа нэг удаа 6 сараар сунгуулсан ч эцэст нь нотлох баримтын сонсголоо хийж чадаагүй. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоо хийх нь байтугай УИХ-д тавих ёстой тайлангаа ч тавьж чадахгүйгээр өнгөрсөн долоо хоногт хуулийн хугацаа нь дууссан.

Тиймээс УИХ-ын дарга “нүүрсний хулгайн” асуудлыг нэг мөр шийдэх, цаашлаад “гал” атгаж чадах сайд, дарга нар болон сөрөг хүчний төлөөллүүдийг багтаасан “Нүүрсний хулгайн” асуудлыг хянан шалгах түр хороог байгуулжээ.

  • Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар
  • Хилийн боомтын асуудлын асуудлаарх хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд
  • Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн
  • Хуул зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр
  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар
  • УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Харин сонирхолтой нь хуулийн хугацаандаа ажлын тайлан, нотлох баримтын сонсголоо ч хийж чадаагүй, үндсэндээ хуулийн хэрэгжилтийг хангаагүй өмнөх түр хорооны дарга Г.Ганболдыг тус түр хороонд багтаасан нь сонирхол татаж байна. Магадгүй тэрбээр, хариуцлагаа ухамсарлаж түр хорооны бүрэлдэхүүнээс өөрийн саналаараа гарах бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ2 цаг 42 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ2 цаг 43 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав2 цаг 43 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ2 цаг 44 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно2 цаг 44 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа2 цаг 44 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ2 цаг 45 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ2 цаг 46 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ2 цаг 46 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна2 цаг 47 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.