П.Анужин: Дараалсан таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоодог болох заалтыг хуулийн төсөлд тусгасан


6-р сарын 19
13 цаг 09 минут

УИХ-ын гишүүн П.Анужин Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Иргэдийн дунд тэтгэвэртэй холбоотой асуудал яригдаж байна. Дараалсан таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоох заалтыг хуулийн төсөлд оруулахдаа төлөх дээд хязгаарыг нь тогтоосон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин өсгөсөн байдлаар сайн дураараа даатгуулагч шимтгэл төлөх юм. Хуулийн төсөлд дараалсан долоон жилийг таван жил болгох заалтыг тусгасан.

Иргэдийн дунд долоон жилийг таван жил болгоход бидний төлсөн зөрүүг барагдуулах уу гэдэг асуудал гарч байна. Энэхүү зөрүүг арилгана. Тэтгэврийн сангийн орлого жил бүр буурсаар байгаа тул нэмэгдүүлэх шаардлагатай.

Монгол Улсад 223 мянга орчим малчин байна. Малчдын 20 гаруй хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж, хамрагдалт бага хувьтай байгаа. Хэрвээ малчин нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөл улсаас 50 хувийг нь төлөх заалт хуулийн төсөлд орсон. Энэ нь нэг талдаа нийгмийн даатгалын сангийн бүрдүүлэлтийг дэмжихэд чухал юм" гэдгийг хэллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.