УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахад дөрвөн гишүүн эсрэг санал өгөв


6-р сарын 16
15 цаг 38 минут

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төсвийн тодотголыг дагаж орж ирсэн долоон хуулийн төсөл болон хоёр тогтоолын төслийг эцэслэн баталлаа. 

Мөн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн 13 хуулийг эцэслэн батлав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "УИХ-ын 18 гишүүн Засгийн газрын гишүүнээр ажилладаг. Чуулганы хуралдаанд дөрөв нь сууж байна. Толгой дээр гардаг байдлаа хэзээ болих вэ. Сайдын ажил нь бялуу ихтэй, долоодог зулгаадаг зүйл байх шиг байна. Түүн рүү л гүйгээд байх шиг" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. 

Санал хураалтад 46 гишүүн оролцсон бөгөөд 91.3 хувийн саналаар хууль эцэслэн батлагдлаа. Харин УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Ганбат, Г.Ганболд, Б.Саранчимэг нар эсрэг санал өгсөн юм. 

  • Ингэснээр 2024 оны сонгуульд 126 гишүүнийг УИХ-д сонгохоор болж байгаа юм. УИХ-ын 78 гишүүн тойргоос, 48 гишүүн намын жагсаалтаар сонгогдоно. 
  • Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 30 хувь болгож тогтоосон байна. Харин намын жагсаалтад хүйсийн харьцааг 1:1 байх зарчмыг баримтлахаар болжээ. 

Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөллийг харгалзах, нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны нэгдсэн хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй байх, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах зардал энэ хуулийн 50.1-д заасны дагуу тогтоосон зардлын дээд хэмжээний 15 хувиас хэтрэхгүй байх, нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох зэрэг нийт 13 зарчмын зөрүүтэй санал гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.