2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ


6-р сарын 15
13 цаг 58 минут

 2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг Монголын түүхийн хичээлээр эхэллээ.

ЭЕШ-ыг Улаанбаатар хотод 23, орон нутагт 24 шалгалтын байранд зохион байгуулж байна. Энэ жил 34432 шалгуулагч бүртгүүлсэнээс энэ онд 12 дугаар ангийг төгсөж буй 30744 суралцагч байгаа бол өмнөх оны төгсөгч 3688 байна.

Шалгалтын зохион байгуулалтад багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, зохион байгуулагч багш нар, эмч, үйлчлэгч, цагдаа гэсэн нийт 2460 хүний бүрэлдэхүүнтэй ба хөдөө орон нутагт 1269, нийслэлд 1191 хүн багийн бүрэлдэхүүнд орон бэлтгэл ажлыг бүрэн ханган ажиллаж байна. Комиссын бүх гишүүдэд танхимын болон онлайн сургалтуудыг зохион байгуулсан хэмээн Боловсролын Үнэлгээний төвийн дарга Л.Ганбат мэдээлэв.

ЭЕШ-ын математик, физик, химийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлал шалгалт 80 минут болох юм.  Шалгалт дуусмагц тусгайлан бэлтгэсэн шууд засах байранд тухайн шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ. Дүн оноо бүхий батламж хуудсыг www.eec.mn болон E-mongolia.mn цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршуулах бөгөөд дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэж авна.

Мөн ерөнхий шалгалтын дүн оноог блокчейн, BI системд байршуулдаг болсон. Ингэснээр бичигдсэн мэдээллийг өөрчилж устгах боломжгүй, ЭЕШ-ын даалгавар, танин мэдэхүйн түвшин, агуулгын гүйцэтгэл дээр судалгаа шинжилгээ хийх боломжтой юм. Түүнчлэн “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам өнгөрсөн онд гарч хоёр дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол хэлбичгийн шалгалт зохион байгуулж нийт 4856 шалгуулагч тэнцээгүй байна. Үүнтэй холбогдуулан наймдугаар сард дахин монгол хэл бичгийн шалгалт авна. Мөн ЭЕШ-ыг жилд хоёр удаа зургаа, арван хоёрдугаар сард зохион байгуулах аж.

ЭЕШ-ын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг БҮТ-ийн www.eec.mn цахим сайтаас авах боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.