Нийтийн тээвэрт "Евро-5" стандартын түлш хэрэглэхэд анхаарна


6-р сарын 13
14 цаг 14 минут

“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл III” хамтарсан зохицуулах хорооны хурал өчигдөр боллоо.

Хурлын эхэнд ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи төсөл хэрэгжиж дуусахад богино хугацаа үлдсэн, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүх талын оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолсон юм.

Төслийн явцын тайланг ЖАЙКА-гийн төслийн багийн дарга Табата Тоорү танилцуулав.

Тэрбээр "Сар бүр шатахуун түгээх станцаас дээж авч, хүхрийн агууламжийг шинжилж байна. Мөн нэг жилийн хугацаанд Тэрэлжийн гэр жуулчны баазад сайжруулсан шахмал түлшний загвар төслийн үр дүнг баталгаажуулах шаталтын туршилтыг хийж, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын явуулын станцыг байршуулж, агаарын чанарын агууламжийг хэмжсэн.

Түүнчлэн хөдөлгөөний эрчим болон замын хөдөлгөөний нөхцөл байдлын судалгаа, ахуйн хэрэглээний гэрийн зуухны ашиглалтын судалгааг хийлээ.

Сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжсэнээр ахуйн зуухнаас ялгарах PM10-ын агууламжийн эзлэх хувь 62 хувиас 42 хувь болж буурч, хүхэрлэг хийн хэмжээ ихэссэн байна. Иймд хүхэргүйжүүлэх бодисыг сайжруулсан түлштэй хольж, хүхрийг бууруулах шаардлагатай байгааг хэлж байлаа.

Мөн Улаанбаатар хотын төвийн 10 уулзварын гэрлэн дохионы асалтын горимын хугацааг өөрчилж, тохиргоог сайжруулах туршилт хийсэн. Туршилтын үр дүнг тодорхойлох зорилгоор 2023 оны хоёрдугаар сард эдгээр уулзварт замын хөдөлгөөний нөхцөл байдлын судалгаа хийж, дөрөвдүгээр сард үр дүнг нэгтгэж, үнэлгээ хийжээ.

Туршилтаар дээрх 10 уулзварт өөрчлөлт хийхээс өмнө 574,270 тээврийн хэрэгсэл тоологдсон бол өөрчлөлт хийсний дараа 593,767 болж, уулзвараар нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 19,496-оор нэмэгдэж, хөдөлгөөний урсгал нэмэгдсэн байна.

Түүнчлэн төслийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлуудыг хэллээ.

Тухайлбал хүхэр ихтэй дизель түлшийг хэрэглэх тохиолдолд цаашид “Евро-5” дизель хөдөлгүүртэй автобусны хаягдал утаа шүүгч төхөөрөмж эвдэрч, ашиглалтаас гарах, цаашлаад хөдөлгүүр доголдох зэрэг техникийн гэмтэл гарч, шинэ автобус актлагдах магадлалтай.

Иймд хүхэр ихтэй дизель түлшний хэрэглээг яаралтай зогсоож, “Евро-5” стандартын түлшний хэрэглээг албажуулах, автобуснуудад түлшний хэрэглээнээс үүдэлтэй эвдрэл, гэмтэл байгаа эсэхийг шалгаж, засварлуулах шаардлагатай байна зэрэг санал хэлж байв.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Төслийн хугацаанд төлөвлөсөн ажлуудаа хийж дуусгах нь чухал. Мөн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтрагч байгууллагууд гар бие оролцож, туслалцаа дэмжлэг үзүүлж ажиллах учиртай” гэдгийг онцлов. Түүнчлэн нийтийн тээвэрт “Евро-5” стандартын түлш хэрэглэхэд анхаарна гэдгээ илэрхийллээ. 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.