"Нью Кейр" сэргээн засах эмнэлэг тархины цус харвалтын дараах хөдөлгөөн заслын эмчилгээ хийж байна


6-р сарын 12
14 цаг 53 минут

Манай сэргээн засах төв нь Өмнөд Солонгос улсын IMC зөвлөгөө үйлчилгээний төвтэй хамтран олон улсын стандартад нийцсэн хүртээмжтэй орчныг бүрдүүлж, Монгол улсын эмчилгээ оношилгооны стандартын дагуу “Мэдрэлийн эмгэгийн дагнасан Сэргээн засах” тусламж үйлчилгээг мэргэшсэн хамт олон үзүүлж байна.

Сэргээн засах тусламж үйлчилгээ шаардлагагүй өвчин, эмгэг, гэмтэл гэж үгүй. Сэргээн засах анагаах ухаан хүний үйл ажиллагааны чадварыг оношилж эмчлэн, чадвар алдагдлаас урьдчилан сэргийлдэг. Сүүлийн жилүүдэд хүн амын дундаж насжилт, амьдралын буруу хэв маяг, халдварт бус өвчлөл нэмэгдсэнээр өдөр тутмын хөдөлгөөний, танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдсан саа саажилттай, үений эмгэгтэй хүний тоо ихэссээр байна.

Мэдрэлийн эмгэгийн дагнасан Сэргээн засах үйлчилгээ үзүүлэх “Нью Кейр” эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Тархины харвалтын улмаас үүссэн саа, саажил болон тэнцвэрийн алдагдал, танин мэдэхүйн өөрчлөлт зэргийг сайжруулахын тулд сэргээн засах эмчилгээг аль болох эрт, цаг алдалгүй эхлэх шаардлагатай байдаг.

Мөн дээрх эмгэгүүдээс гадна харвалтын дараа удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байсны улмаас бүх биеийн булчин сулрал, үений хөшингө, мөрний унжилт, хэвтрийн хатгаа, бэртэл гэмтэл /жишээ нь: босгох, хэвтүүлэх, орноос шилжүүлэхэд унах, саажилттай хөл гарыг юманд цохих/ гэх мэт хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй бөгөөд эдгээр хүндрэлээс сэргийлэх нь нэн чухал юм.

Харвалтын дараах сэргээн засах цогц тусламж үйлчилгээг “Нью Кейр” сэргээн засах төв үзүүлж эхлээд байна. Тус төвд ирснээр мэргэжлийн баг хамт олны тусламжтайгаар тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжтой юм.

ХАЯГ: Улаанбаатар хот,  БЗД дүүрэг, 13-р хороолол, 18-р Хороо Намьяанжугийн гудамж-9 23 тоот 13370, ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-ийн чанх ард

УТАС: 77102255

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дэлхийн алдарт “Top Chef” шоу Монголд: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй5 цаг 43 минутын өмнөЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ5 цаг 45 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна5 цаг 46 минутын өмнөЗөрчил гаргасан 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ5 цаг 46 минутын өмнөТөлөвлгөөт бус, иргэдийн өргөдөл гомдлоор хийх хяналт, шалгалт хэвийн үргэлжилнэ5 цаг 47 минутын өмнөЕрөнхий сайд албан даалгавар бүхий 49 үүрэг чиглэлийг сайд нарт өгчээ5 цаг 48 минутын өмнөД.Мөнхтогтох: Хачигт хазуулсан бол яаралтай мэргэжлийн байгууллага, эмчид хандаарай5 цаг 50 минутын өмнөМонголбанк дурсгалын зориулалттай алт, мөнгөн гулдмай худалдаалж байна5 цаг 52 минутын өмнөТөрийн албан хаагчдаас тайлан нэхэхийг хориглож, Бямба, Ням гарагт ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэгт нь цахимаар ажиллахыг үүрэг болголоо5 цаг 53 минутын өмнөЦ.Идэрбат: Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд зориулж хүүгүй урт хугацаатай зээл олгох шийдвэрийг гаргалаа5 цаг 59 минутын өмнө126:1 Эвийн хүч4 сар 7. 16:30“Виз гаргаж өгнө“ гэж 491 иргэнийг хохироосон этгээдээс 3.2 тэрбум төгрөг гаргуулж, хохирогчдод олгохоор болжээ4 сар 7. 16:26
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.