Х.Булгантуяа: Цалингийн мэдээлэл нь алга болсон 161,000 хүний тэтгэврийг итгэлцүүрээр үржүүлэх боломжгүй тул 10% нэмнэ


6-р сарын 9
15 цаг 35 минут

Архиваас 161,000 хүний цалин тэтгэврийн мэдээлэл олдохгүй байгаагаас тэтгэвэр нь нэмэгдэхгүй болсныг өчигдөр ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлсэн юм.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр 161,000 хүний цалин болон тэтгэврийн материал яагаад алга болсныг Д.Сарангэрэл гишүүн асуув.

Сайд Х.Булгантуяа "Энэ нь 1990-ээд оны дараагаас яригдаж байсан асуудал. Ажилласан жил нь хүрсэн буюу 10-аас дээш ажилласан нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон ч  цалингийн баримт нь олдохгүй байгаа иргэд бий. Дээр үед сангийн аж ахуй, нэгдэлд ажиллаж байсан зарим иргэний санхүүгийн баримтыг архивт өгөөгүй, шатсан, үрэгдсэн гэх шалтгаантайгаар алга болсон. Тухайн иргэд авч байсан баярын бичиг, хөдөлмөрийн дэвтрээ барьж очоод шүүхээр ажилласан гэдгээ нотлуулсан байдаг.

Цалингийн мэдээлэл нь байхгүй ч эдгээр хүмүүс тэтгэвэр авч байгаа. Харин итгэлцүүрээр үржүүлэх боломжгүй учир тэтгэврийг 10% нэмнэ" хэмээн тайлбарлалаа.

Түүнчлэн тэтгэврийг жил бүр инфляцтай холбогдуулан нэмж байхаар хуульд тусгажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.