Агаарын тээвэрт хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаа илэрхийллээ


6-р сарын 9
15 цаг 33 минут

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимуудын нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо 2 дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганы хүрээнд ЗТХЯ, МҮХАҮТ “Шинэ сэргэлтийн бодлого-Зам тээврийн сэргэлт” сэдвээр тээвэр-логистикийн хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулж байна.

 Сэдэвчилсэн чуулга уулзалтыг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт нээж хэлэхдээ, “Монгол Улсын төр, засаг тогтвортой хөгжлийн хүрээнд "Шинэ сэргэлтийн бодлого"-оо тодорхойлж, эдийн засгийн цусны эргэлтийг илүү хурдасгах, түүнийг дамжуулах судас болсон дэд бүтцийн хөгжил шийдвэрлэх чухал үүрэгтэйг анхааран ажиллаж байна. Бодлогын энэ хөтөлбөрт боомтын сэргэлтийг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхээр тусгасан”-ыг танилцууллаа. Тэрбээр, экспортыг өсгөх, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх хамгийн зөв алхам бол тээвэр ложистикийн төвийг олноор байгуулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх явдал юм гэдгийг тодотгоод, энэ хүрээнд бид Ази, Европыг холбосон транзит тээврийг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд зам тээврийн салбарт олон ажил төлөвлөсний нэг нь 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласны хүрээнд агаарын тээврийн салбарын либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлж, олон улсын зорчигч болон ачаа тээврийн зангилаас бий болгохыг бид зорьж байна. Энэ хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг сайжруулж, нисэх 4 буудлыг шинээр зорчигч болон ачаа тээврийн олон улсын боомт болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Бид 3-5 дахь нисэх буудлуудыг Монгол Улсын хойд, өмнөд, зүүн, баруун хэсэгт барьж байгуулна. Энэ ажилд агаарын тээвэрлэгч компаниудыг нээлттэй оролцохыг урьж байна гэв.

Оны эхний таван сарын байдлаар Монголд 600 мянга орчим зорчигч агаарын тээврээр зорчжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,5 дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

Агаарын тээврийн либералчлал, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улс энэ онд шинээр 10 улстай "Агаарын харилцааны хэлэлцээр" байгуулахаар төлөвлөсний эхлэл болж Катар улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан. Мөн энэ оны хоёрдугаар хагаст Кувейт, АНУ, Унгар, Грек, Их Британи, Испани, Латви зэрэг улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Эдгээр хэлэлцээрийг байгуулснаар дэлхийн агаарын тээврийн гол зангилаа цэгүүд рүү ямар нэгэн хязгаарлалтгүй шууд болон аяллын дугаар хуваан эзэмших журмаар зорчигч үйлчлүүлэгчид хямд бөгөөд ая тухтай нислэг үйлдэх боломж нээгдэж байгааТиймээс манай агаарын тээврийн салбарт олон боломж байгаа юм.

Дээрх боломж, зорилтыг хэрэгжүүлэхэд төрөл бүрийн хамтын ажиллагааны хүрээнд гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, харилцан ашигтай ажиллах нь Монгол Улсын тэр дундаа зам тээврийн салбарын гол бодлого төдийгүй бидний үндсэн зарчим байх болно. Тиймээс дэд бүтэц, тэр дундаа замтээврийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд хамгийн ирээдүйтэй, хамгийн их үр өгөөжтэй, эрсдэлгүй орчин байж чадна гэдэгт та бүхэн итгэж болно гэдгийг сайд С.Бямбацогт онцлон хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.