С.Чинзориг: Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 43-аас дээш, ажилчдынхыг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлнэ


6-р сарын 9
15 цаг 27 минут

Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгохын тулд 2023 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн төсвийн тодотголтой холбогдуулан сайд нараас асуулт асууж, хариулт авав. 

- Эрүүл мэндийн салбарын санхүүжилт 122 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Хүн ам цөөн, алслагдсан сумдын эрүүл мэндийн санхүүжилтийг тодотголд оруулсан уу?

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Төсвийн тодотголтой холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудад олгох гүйцэтгэлийн санхүүжилтийн тарифт өөрчлөлт орно. Ялангуяа, сумын эрүүл мэндийн байгууллагын анхан шатны үйл ажиллагааг дэмжихтэй холбоотой хүн ам цөөн, алслагдсан газрын тарифыг өөрчилж, долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлнэ. 

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Сангийн сайдтай ярилцаад, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн. Одоогийн хуулиар сум болон тосгоны эрүүл мэндийн байгууллагуудад жилийн эцэст санхүүжилт үлдсэн ч түүнийг захиран зарцуулах эрхгүй байдаг. Өөрөөр хэлбэл тухайн санхүүжилтийг буцаан татдаг. Иймд сум болон тосгоны эрүүл мэндийн байгууллагуудад жилийн эцэст санхүүжилт үлдсэн бол түүгээрээ нийгмийн хамгаалал, цалин хөлс, шаардлагатай багаж, хэрэгслээ худалдан авдаг байх эрхийг нээж өгнө. 

- Дүүрэг, аймгийн эрүүл мэндийн газруудын ажилчдын цалин хөлс нэмэгддэггүй. Энэ удаагийн төсвийн тодотголоор тэдний цалин нэмэгдэнэ гэсэн. Бодитоор хэрхэн нэмэгдэх вэ? 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин дунджаар 43 хувь нэмэгдэж байгаа. Үүний дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн холбогдох шийдвэрүүдэд өөрчлөлт оруулна. 

Харин аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид нь төрийн захиргаа гэсэн албан тушаалтай юм билээ. Одоогийн төсвийн тодотголоор цалингийн асуудлын эх үүсвэр нь шийдэгдэх учир 40-өөс доошгүй хувиар нэмэх боломжтой. 

- Шатахуун, түлш хязгаарлагдах гээд байна гэдэг мэдээлэл гарчээ. Эрүүл мэндийн салбарын алсын дуудлага, түргэн тусламж нь шатахуун, түлштэй холбоотой байдаг. Иймд төсвийн тодотголд шатахуун, түлшний асуудлыг тусгах уу?

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар: АИ-92 болон дизель түлшний хангамж, нийлүүлэлт хэвийн байгаа. Дизель түлшний үнэ 200-300 төгрөгөөр буурсан. Наймдугаар сард ОХУ-ын Ангарский үйлдвэрт жил бүр 7-14 хоногийн засвар хийгддэг. Мөн зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжих явцад хомсдол үүсдэг. Тиймээс манай яамны зүгээс хомсдолоос сэргийлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа. Энэ хүрээнд олон газар, агентлагийн дарга, сайд руу албан бичиг явуулж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.