П.Дэлгэрнаран: Санал тоолох 500 төхөөрөмж зэргийг авахаар төсвийн тодотголд 15 тэрбум төгрөг тусгуулсан


6-р сарын 8
15 цаг 41 минут

Ирэх онд Улсын Их Хурлын ээлжит сонгууль болно. 

Үүнийг зохион байгуулахад зориулж, 2023 оны улсын төсвийн тодотголд 33 тэрбум төгрөг тусгажээ. Энэ тухай Сангийн сайд Б.Жавхлан "Сонгуулийн Ерөнхий Хороонд 15 тэрбум, иргэний бүртгэлийн байгууллагад 18 тэрбум төгрөгийг техник хангамжийн худалдан авалтад нь зориулж тусгасан" гэв.

Мөн Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран "Санал тоолох төхөөрөмжийн ашиглалтын хугацаа 2024 оны нэгдүгээр сарын 1-нд дуусахаар байгаа. Уг машинуудаа нэг бүрчлэн хянаж, техникийн үзүүлэлтүүдийг нь шалгаж үзсэн. Ингэхэд 2,243 төхөөрөмж хэвийн ажиллагаатай, цаашид ашиглах боломжтой гээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандан ашиглалтын хугацааг гурван жилээр сунгасан. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахдаа худалдаж авсан 250 төхөөрөмж шинээрээ байгаа. 

Харин 200 гаруй төхөөрөмжийг акталж устгах шаардлагатай. 

2024 оны сонгуулийн талаар урьдчилсан тооцоолол гаргаж үзэхэд сонгогчийн тоо нэлээд өснө. Хэсгийн хороодын тоо ч нэмэгдэнэ. 

Өмнө нь 2,087 хэсгийн хороотой байсан бол 2,200 орчим болохоор байгаа. Хэсгийн хороо нэмэгдэнэ гэдэг нь сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн тоо нэмэгдэнэ гэсэн үг. Мөн сонгогчийн тоо их байвал төхөөрөмжийг хосоор нь тавьж ажиллуулдаг. 

Эдгээрийг тооцож үзэхэд төхөөрөмж дутахаар байна. Иймд төсвийн тодотголд хүсэлт тавьж, 500 гаруй төхөөрөмж нэмж худалдан авснаар тооцоолсон хэмжээнд ажиллана гэж үзсэн. 500 төхөөрөмж, дагалдах иж бүрдэл, дүн дамжуулах төхөөрөмж зэрэгтэйгээ нийлээд 15 тэрбум төгрөгийн төсвийг урьдчилсан байдлаар тавьсан" хэмээлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Азийн элсний спортын VI наадамд Монголоос 55 тамирчин оролцоно3 сар 27. 14:23Импортыг орлох гантиг чулууны “Дархан Гантиг” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орлоо3 сар 27. 14:22“Сүү” ХК 31.2 сая литр сүү татан авч Монгол Улсын түүхэн дээд амжилтыг тогтоолоо3 сар 27. 14:21Б.Доржбат: Танай гэрийн цоргоноос гарах нэг литр усанд та хэдэн төгрөг төлдгөө мэдэх үү?3 сар 27. 14:20Францын Сенатын гишүүд Монгол Улсын ЭСЯ-нд зочиллоо3 сар 27. 14:18"Залилагчид хохирогчоос хохирогчийн данс руу мөнгө шилжүүлдэг"3 сар 27. 14:17Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд холбоно3 сар 27. 14:17О.Магнай нарт шийтгэл оноохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв3 сар 27. 14:15Рио Тинтог сөрсөн Ерөнхий сайдыг захиалгаар огцруулдаг түүх давтагдах уу3 сар 27. 14:15Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдахгүй3 сар 27. 14:13"Эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө хоёр дугуйт тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно"3 сар 26. 16:22Хавдар үүсгэж болзошгүй химийн хорт аюултай бодис хадгалсан үйлдлийг илрүүлжээ3 сар 26. 16:22
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.