"Төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, ёс зүйг дүгнэж аттестатчилна"


6-р сарын 7
14 цаг 51 минут

"Эрдэнэс Тавантолгой" компани болон орон нутгийн "Тавантолгой" компанид томилсон Бүрэн эрхт төлөөлөгчийн хугацааг дуусгавар болгосныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв. Тэрбээр үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагууллаа. Төрийн албан хаагчдын ёсзүйг сайжруулах ажил хийгддэг үү, хяналт тавьж байгаа юу?

- Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах ажлын хэсэг гарсан, ёс зүйн дүрмийг УИХ баталдаг. Төрийн албан хаагчид нийгэмд манлайлах, ёс суртахууны хувьд илүү нөлөөлөл үзүүлж ажиллах үүргийг баримталж ажиллах шаардлагатай байгаа юм.

Сүүлийн жилүүдэд орон тоо нэмэхгүй, хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх, суларсан орон тоог царцаах арга хэмжээг авснаар 225,000 хүн орон тоогоороо ажиллаж байна. Цаашид 225,000 хүний орон тоог ч багасгаж, 190,000 болгоно. Гэхдээ цомхотгол хийхгүй, сул орон тоог царцаах юм.

Монгол Улсын нийт ажиллах хүчний 15% нь төрийн албан хаагч байх олон улсын жишгийг дагана.

Төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар, харилцаа, хандлага, ёс зүйг дүгнэж аттестатчилна.

Удирдлагын академийг урт хугацааны мэргэжлийн, зэргийн боловсрол олгодог бус богино хугацаанд төрийн албан хаагчдын мэргэжил, мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, хандлага, ёс зүйг сайжруулдаг сургалт явуулдаг болгон өөрчилсөн. Төрийн албан хаагчдыг хариуцлагатай, ёсзүйтэй ажилладаг байх нөхцөл рүү оруулахыг зорьж байна.

- Орлогоосоо давсан тансаг хэрэглээтэй улмаар орлогоо нотолж чадахгүй төрийн албан хаагчдын зургаадугаар сарын 1-ний дотор ажлаа өгөх хугацаа өгсөн. Хэчнээн хүн ажлаа өгөхөөр болсон бэ?

- Таван Ш ажиллагааны хүрээнд төрийн өндөр албан тушаалтнууд, төрд удирдах албан тушаал хашиж байгаа этгээдүүдэд орлогоо нотлох үүрэг, чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс сануулж, чиглэл өгсөн.

Орлогоо нотолж чадахгүй байгаа бол хөрөнгөө төрд хураалгах ажлыг зохион байгуулсан. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд давхардал үүсгэхгүй, хөндлөнгийн улс төрийн нөлөөлөл үзүүлэхгүй байх нь чухал гэж үзээд Хуульзүйн сайд, АТГ, УЕПГ шилжүүлэн авах ажиллагааг хариуцаж байна.

Төрийн албан хаагчдад сануулах, шүгэл ажиллагаагаар ирж буй мэдээллийн дагуу хяналт шалгалтыг явуулах, зөрчил илэрсэн тохиолдолд шилжүүлэн авах ажлыг зохион байгуулах зорилгоор ажиллаж байгаа.

Оффшор бүсэд байгаа Монгол Улсын иргэдийн хууль бус хөрөнгүүдийг улсын мэдэлд шилжүүлэн авах ажлыг давхар зохион байгуулна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ1 цаг 51 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай1 цаг 52 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ1 цаг 53 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг1 цаг 53 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн1 цаг 55 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ1 цаг 56 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн1 цаг 56 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна1 цаг 58 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо1 цаг 59 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина2 цагийн өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.