Гамшгийн зарлан мэдээлэх дохио маргааш 16.00 цагт дуугарна


6-р сарын 7
14 цаг 37 минут

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 7-9-нд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулна.

Улс даяар энэ сарын 8-ны өдөр 16.00 цагт зарлан мэдээллийн дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулах юм.  

Энэ тухай БЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээлэхдээ, “Гурван өдөр үргэлжлэх Стратегийн команд штабын сургуульд Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцох хөтөлбөртэй. Энэхүү сургуулийн гол зорилго нь газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед төрийн байгууллага, цэргийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, бүх шатны төлөвлөлтийн бичиг баримтыг шинэчлэх юм. ОБЕГ-ын Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн байранд гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх, олон улсын жишиг загварыг нэвтрүүлэх, турших, ослын удирдлагын тогтолцоо, баг бүрэлдэхүүний сургуулилалт зохион байгуулна. Дээд түвшиндээ энэ үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэлээр улсын УОК, ҮАБЗ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн тогтолцоотой байна. Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвд гамшгаас хамгаалах албад, яам агентлаг, төрийн цэргийн байгууллагын 295 албан хаагч 72 цагийн хугацаанд сургалтыг тасралтгүй явуулна. Сургалтын үйл ажиллагаанд 21 аймагт ослын удирдлагын баг бүрэлдэхүүн ажиллана. Нийт 2900 гаруй албан хаагч ажиллахаар бэлтгэлээ хангаад байна" гэв. 

Сургуулийн бодлогын хүрээнд нийслэлийн 6 дүүрэгт газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах, гал унтраах, эрүүл мэндийн тусламж үзүүлэх, тэсэрч дэлбэрэх  болон химийн хорт бодисыг аюулгүй болгох мэргэжлийн ангийн дадлага сургуулийг зохион байгуулах юм. Зэвсэгт хүчний харьяанд байдаг хээрийн эмнэлгийг дэлгэж гамшигт нэрвэгдэгсдийг эмчлэх дадлага сургуулийг явуулна. Улаанбаатар хотын хэмжээнд 192 цэг талбайг бэлтгэсэн. Энэ цэгт орон гэрээсээ, байгаа газраасаа аюулгүй газарт шилжин очих дадлага сургуулийг хийнэ гэдгийг тэрбээр мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.Үнэнчимэг: Энэ онд улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 18 тохиолдол оношлогдсон9 сар 29. 20:01Монгол орны байгаль, соёл, уламжлалыг сурталчилсан үзэсгэлэн Сингапурт нээгдлээ9 сар 29. 20:00Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ9 сар 29. 19:59Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой9 сар 29. 19:57МХБ-ээр 480 мянган тонн хатуу коксжих нүүрс арилжаалав9 сар 29. 19:55Г.Буяндоржийг гэм буруутайд тооцож 40 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ9 сар 29. 19:55Б.Дөлгөөн: Энэ жил томуугийн А болон В хүрээний 4 цэнт вакцин хийгдэнэ. ХӨСҮТ аравдугаар сарын эхний долоо хоногоос хийж эхэлдэг9 сар 29. 19:54М.Тулгат: Нүүрсний хулгай гэдэг шиг автобусны хулгай гарлаа9 сар 29. 19:53Газрын тос боловсруулах үйлдвэрийн дөрөвдүгээр багц ажлын гэрээ байгуулав9 сар 29. 19:522024 онд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгоно9 сар 29. 19:51Шүүхийг ӨМӨӨРӨХҮЙ, ХАРААХУЙ?!9 сар 28. 21:18ЦЕГ: Рэппэр Roockie гэр бүлийн хамаарал бүхий хүнээ зодсон байж болзошгүй үйлдлийг шалгаж байгаа9 сар 28. 21:17
© 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.