"Apple" компани шинэ “Vision Pro” төхөөрөмжөө танилцууллаа


6-р сарын 6
12 цаг 00 минут

КУПЕРТИНО. /Verge/. Америкийн “Apple” корпорац жил бүр зохион байгуулдаг “Worldwide Developers Conference” (WWDC 2023) хөгжүүлэгчдийн бага хурлынхаа үеэр “Vision Pro” виртуал бодит байдлын (AR/VR) анхны төхөөрөмжөө танилцууллаа.

“Vision Pro” нь хэрэглэгчдийг бодит болон хийсвэр холимог орчинд аваачих зориулалттай төхөөрөмж юм. Шинэ төхөөрөмжийн үнэ 3 500 ам.доллароос эхлэх бөгөөд 2024 оноос худалдаанд гарна.

"Apple"-ийн таблет дээрх бүх программыг уг төхөөрөмжид суулгажээ. Өөрөөр хэлбэл, янз бүрийн аппликэйшнийг нүдэндээ зүүсэн төхөөрөмжөөр харж, гараар болон дуу хоолойгоор удирдах юм.  "Vision Pro" нь "Apple"-ийн бусад бүх төхөөрөмжтэй холбогддог байна.

Шинэ төхөөрөмжөөр “FaceTime”-аар видео дуудлага хийж, ном уншиж, “3D” форматаар кино үзэж болохоос гадна, тоглоомын төхөөрөмжүүдтэй холбож тоглоом тоглох боломжтой. Түүнчлэн “Adobe Photoshop” программ дээр бодит цаг хугацаанд ажиллаж болох аж.

“Apple” энэхүү төхөөрөмжөө M2 ба тусгайлан бүтээсэн R1 гэсэн хоёр чипээр тоногложээ. Уг төхөөрөмж нь “iSight” камертай бөгөөд зураг авах, видео бичлэг хийх боломжтой. 

“Apple”  мөн шинэ төхөөрөмждөө ашиглах “VisionOS”  үйлдлийн системийг танилцуулжээ. 

Аюулгүй байдлыг хангах үүднээс "Vision Pro”-д “Optic ID” таних системийг ашиглах аж. Энэхүү систем нь янз бүрийн үл үзэгдэх диодуудын тусламжтайгаар хэрэглэгчдийн нүдний солонгон бүрхэвчийг шинжилж, төхөөрөмжид нэвтрэхээр бүртгүүлсэн мэдээлэлтэй харьцуулдаг байна. Хэрэглэгчдийн “Optic ID”-гийн мэдээлэл нь бүрэн шифрлэгдсэн, программуудад нэвтрэх боломжгүй, “Apple”-ийн серверт хадгалагдахгүй аж.

Тус компани мөн 15 инчийн шинэ “MacBook Air” зөөврийн компьютер болон “iOS 17”, “iPadOS 17” зэрэг “Apple”-ын бусад бүтээгдэхүүнд зориулсан программ хангамжийн шинэчлэлтүүдийг танилцуулсан байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02Япон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов4 сар 25. 14:01"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"4 сар 25. 14:01Лондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ4 сар 25. 14:00Өчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ4 сар 25. 13:58Сэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна4 сар 25. 13:58"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"4 сар 25. 13:56У.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид4 сар 25. 13:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав4 сар 25. 13:53Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.