Энхийн чуулга уулзалтад Оросыг уриагүй


6-р сарын 5
17 цаг 25 минут

Энхийн чуулга уулзалтад Оросыг уриагүйУкраин дахь дайныг дуусгах шийдэл олох энх тайвны чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг чуулга уулзалтад дэлхийн олон орны удирдагчид оролцох боловч Оросыг уриагүй гэж "Wall street journal" мэдээллээ.

Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак хэлэхдээ "Бидэнд үнэхээр энх тайван амьдрахыг хүсдэг, хариуцлагатай соёл иргэншсэн ертөнцийн нэгдсэн төлөвлөгөө шаардлагатай байна. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухайд Украин буулт хийх хүсэлгүй байна. Мөн Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрт байгаа цагт хэлэлцээр хийх боломжгүй" гэв.

Чуулга уулзалт болох байршил болон хугацаа хараахан тодорхой болоогүй байна. Энэ уулзалтаар Украины талаас гаргасан 10 зүйлт энхийн төлөвлөгөөг хэлэлцэх аж. "Wall street journal" хуудаснаа мэдээлснээр уг уулзалтыг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон зэрэг Европын удирдагч хүчтэй дэмжиж байна. Дани улс уулзалтыг зохион байгуулах сонирхолтой байгааг тус улсын Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен хэллээ. Барууны орнуудаар хязгаарлагдахгүй Энэтхэг, Бразил, Хятад улсууд ч хэлэлцээнд оролцох нь чухал гэж дэлхийн удирдагчид үзэж байна.

Эх сурвалж: WSJ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа1 цаг 44 минутын өмнөБэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ1 цаг 45 минутын өмнөЯпон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов1 цаг 46 минутын өмнө"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"1 цаг 46 минутын өмнөЛондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ1 цаг 48 минутын өмнөӨчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ1 цаг 49 минутын өмнөСэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна1 цаг 49 минутын өмнө"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"1 цаг 51 минутын өмнөУ.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид1 цаг 52 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав1 цаг 54 минутын өмнөНоолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.