"Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарыг авчрахаар холбогдох улсын хууль сахиулах байгууллагатай тасралтгүй хамтран ажиллаж байна"


6-р сарын 5
17 цаг 25 минут

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд авлига, албан тушаалын хэрэгт холбогдон гадаад улс руу оргон зайлсан 20 гаруй иргэнийг авчирчээ. 

Энэ талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар "Шувуу ажиллагааны хүрээнд өөрсдийн хүслээр ирж шалгуулж байгаа хүмүүс бий. Энэ долоо хоногт "МИАТ" ТӨХК-ийн нислэгээр тодорхой тооны хүмүүсийг авчрахаар БНСУ-ын хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж байна. 

Жишээлбэл иргэн "Н" нь нүүрсний гэх хэргээр шалгагдаж байгаад БНХАУ-ын хилээр гарсан бөгөөд БНСУ руу нэвтэрчээ. Шалгалтын ажиллагааны хүрээнд н.Наранхүүг энэ долоо хоногт Монгол Улсад авчирна. 

Авлига, албан тушаалын хэрэгт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нар олны анхаарлыг татаж буй. Тэднийг авчрахын тулд холбогдох улсын хууль сахиулах байгууллагатай тасралтгүй хамтран ажиллаж байгаа. 

Лхагва гарагт Засгийн газрын хуралдааны дараа Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан мэдэгдэл хийлгэе. Шалгагдаж байгаа хүмүүсийн араас гүйлгээ хийгдсэн, санхүүжилт явуулсан эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Холбогдох хүмүүс нь үнэхээр хууль зөрчиж, мөнгө угаасан байвал хэрэг үүсгэх байх. Өөрөөр хэлбэл, өндөр өртөгтэй гадаад улсад яаж амьдраад байгаа вэ гэдэг асуудал яригдаж байгаа" хэмээв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ1 цаг 32 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”1 цаг 33 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь1 цаг 34 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ1 цаг 35 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ1 цаг 35 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров1 цаг 37 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна1 цаг 39 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"1 цаг 39 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"1 цаг 40 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё1 цаг 41 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ1 цаг 42 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна1 цаг 43 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.