ОЛЫН МЭДЭЭ ДЭЛХИЙН МЭДЭЭ ӨВ СОЁЛ ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮД ТЭРБУМ МОД ОРОН НУТГИЙН МЭДЭЭ Бусад Л.Энх-Амгалан: Инновацид зарцуулсан ДНБ-ний нэг хувь эдийн засагт тэр хэмжээгээр өсөлт үзүүлдэг


6-р сарын 5
17 цаг 24 минут

Инновацын түншлэл форум-2023”-ыг БШУЯ-наас өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгууллаа. Форумд ЦХХХЯ, МҮХАҮТ хамтран оролцож, форумын үеэр инновац шингээсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарав. 

“Инновацын Түншлэл форум-2023”-оор Инновацын 7 хоног орон даяар эхэлж буйг ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдэгдэв. Долоо хоногийн үеэр Монголд IT-ийн салбарын гадаад, дотоодын төлөөлөл оролцсон томоохон форумыг зохион байгуулж, мэдээллийн технологийн салбарынхны хамгийн том цугларалт болно гэдгийг мэдээллээ.

Энд Төв Ази болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын харилцаа холбооны сайд, дэд сайд, холбогдох албаныхныг урьсныг мэдэгдээд, форумд салбарын үндэстэн дамнасан 10-аад компани, дотоодын 150 байгууллага, ААН, компани оролцож инновацын шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж, хамтран ажиллах болон хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг байгуулна гэв.

Манай улс 2012 онд Инновацын тухай хуулийг гарган, 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хууль эрх зүй хангагдснаар Монгол Улс дэлхийд инновацын индексээр 17-18 байраар урагшилжээ. Гэвч сүүлийн жилүүдэд 10 байраар хойшлоод байна. Үүнийг ЦХХХ-ны сайд Н.Учрал манай улс гаргасан хуулиа хэрэгжүүлж чадахгүй байгаатай шууд холбон тайлбарлаж байв. Тодруулбал, хэрэгжилт дээр эрдэмтэн, судлаачид болон инновацын бизнесийн гарааны компаниудын оролцоог хангах тал дээр төр-хувийн хэвшлийн түншлэл сайнгүй, тэдний бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгааг хэллээ.

ЦХХХ-ын сайд Н.Учрал: Инновацын үйл ажиллагааг бүх салбарт нэвтрүүлэхэд харилцаа холбоо, мэдээлэл-технологийн салбар энэхүү ажиллагааг хурдасгахад хөгжлийн том хөшүүрэг нь болж ажиллах хэрэгтэй байгаа.

ливаа улс орныг шинжлэх ухааны судалгаа-хөгжүүлэлтээ хэрхэн хөгжүүлж, инновацыг дэлгэрүүлж буйг 3 үзүүлэлтээр авч үздэг байна. Үүнд, нэг сая хүнд ногдож буй эрдэмтэн судлаачдын тоо, хоёрт, ДНБ-нээс шинжлэх ухаанд зарцуулж буй хувь хэмжээ, мөн хувийн хэвшилд оруулж буй судалгаа, шинжилгээ, инновацын зарцуулалт ордог байна.

 

Дээрх үзүүлэлтүүдээр манай улсыг авч үзэхэд, нэг сая хүнд 400 хүрэхгүй эрдэмтэн судлаач ногдож, нийт 1200-1300 эрдэмтэн судлаач ажиллаж байна. Дээрх үзүүлэлтийг манайхтай ойролцоо хөгжилтэй, хөгжиж буй орнуудтай харьцуулан авч үзэхэд Монгол Улс 3-4 дахин бага эрдэмтэн, судлаачтай байгааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Шинжлэх ухаанд ДНБ-ний 1 хувьтай тэнцэх хөрөнгийг зарцуулахад буцаад эдийн засагт 1 хувийн өсөлтийг өгдөг шууд хамаарлыг тэрбээр тодотгон, манай улс дээрх 3 үзүүлэлтийг хангах чиглэлд анхааран, сул талуудаа дээшлүүлэн ажиллаж чадвал Монгол Улсын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдгийг онцоллоо. 

Бизнесийн орчны судалгааны дүнгээс харахад уул уурхайн салбар, мэдээллийн технологийн салбарт инновац нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага илүү өндөр гарсан ч уул уурхайн бус экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд инновацыг илүү нэвтрүүлсэн үр дүнтэй байгааг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин танилцуулав.

Өнөөдрийн форумд “Инновацын түншлэл”-ийн гол хамтрагч талууд оролцож, инновацыг дэмжин хөгжүүлэх орчныг бүрдүүлэх, хамтын ажиллагаан дах оролцоогоо тодорхой болгох талаар хэлэлцэж буйгаар оновчтой гарц шийдлийг тодорхойлсон, ажил хэрэг болгохыг тэрбээр уриалсан юм. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ойн техникч бэлтгэх шинэ сургалтын хэлбэрийг туршиж байна9 сар 4. 17:32Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно9 сар 4. 17:31Путин: Дайныг зогсоох энхийн хэлэлцээрт хүрэх боломжтой9 сар 4. 17:30Самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ9 сар 4. 17:29Төр түрээслээд өмчлөх орон сууцныхаа үнийг зарлая!9 сар 4. 17:27БНСУ-д эмчлүүлсэн Монгол иргэдийн тоо 35.5 мянгад хүрчээ9 сар 4. 17:26Ясны эдийг нөхөн сэргээгч нано материалыг гарган авчээ9 сар 4. 17:25“Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг хэрэгжүүлж эхэллээ9 сар 4. 17:24Барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүлсэн бөх хоёр өрөө байраар шагнуулна9 сар 4. 17:24Фэйсбүүкийн зарын дагуу валют солиулах гээд ₮94 саяыг залилуулжээ9 сар 4. 17:22Өсвөрийн бадминточид Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртжээ9 сар 3. 15:59Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ9 сар 3. 15:57
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.