"Ашигт малтмалын болон бусад сангаас боловсролын зээл олгосон асуудал байгаа"


6-р сарын 5
17 цаг 21 минут

Боловсролын зээлийн сан(БЗС)-гаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг УПЕГ, АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөгчид шалгаж байгаа талаар мэдээлсэн. 

Уг хэргийн явцын талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар "Боловсролын зээлийн сангийн асуудал нь зөвхөн тус санд хамаарахгүй. Тухайлбал Ашигт малтмалын болон бусад сангаас сургалтын зээл олгосон асуудал байгаа.

Зээлээр суралцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, биелүүлээгүй гэдэг дээр ажлын хэсгийнхэн шалгаж байна. Тухайн хүнд зээлд олгохдоо журам зөрчсөн эсэхийг тогтоох гэсэн үндсэн хоёр чиглэлээр ажиллаж байгаа.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй тохиолдолд уг зээлээр сурсан хүнийг гадаадаас эрэн сурвалжилж, авчрах боломжгүй. Шалгалтын ажлууд хийгдсэний дараа энэхүү ажил хийгдэнэ" гэдгийг хэлэв. 

Ташрамд дурдахад гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хохироосон гэх 50 гаруй хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав6 цаг 51 минутын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв6 цаг 51 минутын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана6 цаг 54 минутын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно6 цаг 54 минутын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ6 цаг 55 минутын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ6 цаг 56 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно6 цаг 57 минутын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв6 цаг 58 минутын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.