Г.Нямлхам: Галаа өөрөө түлж, усандаа яваад, хажуу айлаа чанасан цайгаараа дайлах нь хүмүүсийн харилцааг халуун дулаан болгож байгаа


6-р сарын 5
17 цаг 16 минут

Бум бужигнасан их хотын завгүй амьдрал, түгжрэл, стрессээс хааяа ч гэсэн холдож, буйдхан зэлүүд газар, амар тайван аж төрөхийг та хүсдэг үү? Өтөг бууц үнэртэж, гал дээр цай чанаж, боорцог цайнд дэвтээж, өрөм идэж, элэг сэмж зооглож суухыг хүсэхгүй хүн ховор. Гэвч тэр бүр ийм боломж олдоод байдаггүй. 

Тэгвэл хоттой ойрхон хурга ишигтэй, цагаан идээтэй айлд гэр бүл, найз нөхдөөрөө очиж нэг өдрийг өнгөрүүлэн байгалийн сайханд амарч, монгол ахуйг дэргэдээс нь мэдрэх боломжийг "Hello Huduu" төсөл олгож эхэлжээ. 

Нүүдэлчин соёлоос суралцаж өссөн Г.Нямлхам хэмээх бүсгүй тус төслийг санаачилсан байна. Хэвшмэл ойлголтыг өөрчлөх цар хүрээтэй хэрэгжиж буй "Хөдөөг өвлүүлэн үлдээе" уриатай уг төсөл 2022 оны долдугаар сараас хэрэгжиж эхэлснээс хойш 30 удаагийн ээлжээр 150 хүнд хүрч, малчин ахуй соёлыг түгээжээ. 

Малчдад нэмэлт орлого бий болгож, нийгмийн харилцааг ойртуулж буй түүнтэй төслийнх нь талаар ярилцлаа. 


-Сайн байна уу? Нийгэмд эергээр нөлөөлөх төсөл хэрэгжүүлж буйд юуны өмнө баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? 

-Би малчин айлын том охин. Архитектор мэргэжилтэй. Нэг хүүхдийн ээж. Нэгдүгээр ангиасаа хойш хот, хөдөө хоёрын хооронд явсан байна. Аав, ээждээ улирлын амралтаар очдог. Тухайн үед гэрээ санах, автобусанд шахалдах, нүүрс үнэртэх зэрэг олон асуудал надад тулгарч байсан уу гэвэл тийм. Гэхдээ би хүүхэдтэй болтлоо тулгамдсан асуудал гэдгийг нь ойлгоогүй байсан.

Хүүгээ төрүүлснийхээ дараа нээрээ би ийм муухай хотод хүүхдээ өсгөх юм байхдаа гэж бодсон юм. Манай хүүхэд тархины даралттай байсан тул аав, ээж хоёр хүүхдээ хөдөө өсгөвөл яасан юм бэ гэсэн. Ингээд нөхөртэйгөө ярилцаад, хүүгээ хөдөө өсгөсөн юм.

Аав, ээжтэйгээ хамт хүүгээ хөдөө өсгөхдөө миний сэтгэл зүй маш тайван болсон. Чимээ аниргүйд цас будраад, морь янцгаах сонсогдоод хөдөө нэг л амар амгалан байлаа. Гадаа түрхэн хугацаанд гараад ирэхдээ хүртэл харж байгаа зүйл минь ч гоё байсан. Хотод ийм мэдрэмжийг мэдэрч байгаагүй. Тиймээс энэ мэдрэмжийг бусадтай хуваалцъя гэдэг үүднээс төслөө эхлүүлсэн. Эхлээд аав, ээждээ санал тавьсан. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.