250 ортой, түлэгдэлт, хөлдөлтийн гэмтлийн тусламжийг 24 цагаар үзүүлэх Түлэнхийн төв бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ


5-р сарын 29
15 цаг 49 минут

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн/ГССҮТ/ харьяа Түлэнхийн төвийн барилгыг өнөөдөр албан ёсоор ашиглалтад хүлээн авч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ. Монгол Улсын Засгийн газар Кувейтийн сантай хамтран Түлэнхий төвийн барилгын төслийг хэрэгжүүлжээ.

Түлэнхийн төв ашиглалтад орсноор ГССҮТ-ийн ачааллыг 25-30%-аар хуваалцаж, хүртээмж мөн хувиар нэмэгдэнэ. Осол гэмтлийн яаралтай тусламжийг 24 цагаар хүргэнэ. Түлэгдэлт, хөлдөлт, осол гэмтлийн тохиолдлуудад иргэдийг хэвтүүлэн эмчлэх болон яаралтай тусламж үзүүлнэ. 250 ортой, есөн тасагтай байна. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 11 дүгээр хороололд Түлэнхийн төв баригджээ.

ГССҮТ-ийн ерөнхий захирал, клиникийн профессор Э.Галбадрах "1960 онд улсын нэгдүгээр төв эмнэлэгт 20 ортой бэртэгсдийг эмчлэх тасаг нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байлаа. 1976 онд 150 ортой яг одоо энэ эмнэлгийн суурин дээр хуучин хятад эмнэлгийн байранд Гэмтлийн эмнэлэг үйл ажиллагаагаа явуулдаг болов.

3,4 дүгээр хороололд Гэмтлийн эмнэлэг 1994 онд баригдсан. Энэ үед гэмтлийн тасгууд 150 ортойгоор түлэгдэлт, сэдрэлийн гэмтлийн тасаг үйл ажиллагаагаа явуулж, тусламж үйлчилгээ үзүүлж байлаа.

2008, 2010 онд уг барилга үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан. 2012 оны тавдугаар сард уг байрыг хүлээлгэн өгч, хоёр жилийг Мөнгөн гүүр эмнэлгийн байранд, 8 жилийг ГССҮТ-ийн байранд тусламж үйлчилгээгээ үзүүлэн өдийг хүргэсэн. 2017 онд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан Монгол Улсын засгийн газартай хэлэлцээр хийж уг барилгыг 8 сая доллароор санхүүжүүлэх буцалтгүй тусламж олгох шийдвэр гарснаар барилыг ажлыг эхлүүлсэн юм. 

Түлэнхийн төв ашиглалтад орсноор ГССҮТ-ийн ачааллыг 25-30%-аар хуваалцаж, хүртээмж мөн хувиар нэмэгдэнэ. Осол гэмтлийн яаралтай тусламжийг 24 цагаар хүргэнэ. Түлэгдэлт, хөлдөлт, осол гэмтлийн тохиолдлуудад иргэдийг хэвтүүлэн эмчлэх болон яаралтай тусламж үзүүлнэ. 250 ортой, есөн тасагтай эмнэлэг өнөөдөр үүдээ нээж байна.

Ковидын үед одоогийн Засгийн газар төсвийн тодотголоор долоон тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгч, эмнэлгийг бүрэн ашиглалтад оруулах нөхцөлийг 100% бүрдүүлж өгсөн юм" хэмээн танилцууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.