Э.Амарсанаа: Нүүрсний гэх нэг ч хэрэг шүүхэд шилжиж ирээгүй. 23 иргэнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан


5-р сарын 29
12 цаг 53 минут

Хөгжлийн Банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны явц, Нүүрсний гэх тодотголтой хэргүүд шүүхэд шилжсэн эсэх талаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс өнөөдөр мэдээллээ. 

Энэ үеэр ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа "Олон нийтийн анхаарлыг татаад байгаа Нүүрсний гэх нэг ч хэрэг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирээгүй. Бүгд мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа бөгөөд шүүхээс мэдээлэл өгөх боломжгүй юм. 

Тус хэрэгтэй холбогдуулан прокурорын саналаар Монгол Улсын Шүүхээс 23 иргэнд хязгаарлалт тогтоох, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирээгүй. Харин прокурорын саналаар Монгол Улсын Шүүхээс нэр бүхий төрийн өндөр албан тушаалтанд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 

Авлига, албан тушаал, төрийн өндөр албан тушаалтнууд, Нүүрсний болон тусгай сангийн тодотголтой холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирсэн тохиолдолд тухайн үед нь нээлттэй мэдээлэл өгөх болно.

Түүнчлэн Боловсролын зээлийн сангийн асуудалтай холбоотой хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа бөгөөд шүүхэд шилжиж ирээгүй" хэмээв. 

Энэ оны эхний улирлын байдлаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, авах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах 44 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаан хэрэг буюу 12 хувиар буурчээ. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа5 сар 9. 19:27БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ5 сар 9. 19:26Нийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой5 сар 9. 19:24ЕБС, их, дээд сургуулийнханд төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөв5 сар 9. 19:24Маргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД5 сар 9. 19:23Улаан талбайд Ялалтын 80 жилийн ойн парад боллоо5 сар 9. 19:20Ирэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд5 сар 9. 19:19Ханын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина5 сар 9. 19:17Нийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно5 сар 9. 19:13Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна5 сар 9. 19:11“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.