Олон улсын моно жүжгийн XXIV наадмаас жүжигчин Р.Янжиндулам Гран при шагнал хүртжээ


5-р сарын 29
12 цаг 51 минут

Бүгд Найрамдах Умард Македон улсын Битола хотод болсон Олон улсын моно жүжгийн XXIV наадамд Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчин, СТА Р.Янжиндулам оролцож Гран при шагналыг 2023 оны 5-р сарын 23-ны өдөр хүртжээ. 

Уг наадамд зохиолч найруулагч Ц.Баясгалан, зураач, найруулагч Б.Батдэлгэр, хөгжмийн зохиолч П.Дэлгэрсайхан нарын “Би хэн бэ” жүжгээр оролцсон байна. 

"Олон улсын моно жүжгийн 24 дэх наадам" 5-р сарын 12-20-нд Битола хотод 11 орны жүжигчдийг хүлээн авч, гурван өөр тайзан дээр 13 моно драмын жүжгийг толилуулжээ.

 Энэ жилийн наадамд ЮНЕСКО-гийн Олон улсын моно жүжгийн форумын дэд ерөнхийлөгч, театр судлаач Нина Мазур, жүжигчин Николай Урумов, Сашко Коцев нараас бүрдсэн шинжээч шүүгчдийн бүрэлдэхүүн ажилласан байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.