Э.Оюунболд арслан бүх насаараа барилдах эрхгүй болов


5-р сарын 26
12 цаг 13 минут

Э.Оюунболд арслан бүх насаараа барилдах эрхгүй болов

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд бөхийн замналдаа гурав дахь удаагаа допингтой нэр холбогдлоо. Өдгөө 30 настай тэрбээр анх  2019 онд улсын баяр наадамд түрүүлж, аварга цол хүртсэн ч шинжилгээнд бүдэрч, дуусдаггүй драма эхэлсэн. Олон ч үйл явдал өрнөж, барилдах эрхийг нь сэргээсэн боловч Хүй долоо худагт болсон барилдааны үеэр Ц.Содномдорж арслан, Э.Оюунболд арслан хоёроос шинжилгээ авахад түүнээс дахиад л илэрсэн. Спортын арбитрын шүүх гэж ТББ-ын шийдвэрийг барьж, маргасаар өршөөлд хамрагдаж, барилдах эрхээ дахиад л сэргээв. Харин сүүлд үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс шинжилгээ авахад ганцхан Э.Оюунболдоос л оксандролин, метандиенон гэсэн S1 бүлгийн анаболик стериод төрлийн бодис илэрчээ.

Зөвхөн Э.Оюунболдыг л харлуулж байна гэх "аваргадаа" хайртай хүмүүс бий. Гэтэл нөгөө талд нь төрийн тэргүүн нь Хэнтийнх, спортын сайд нь Хэнтийнх учир яаж Э.Оюунболдыг харлуулдаг юм гэх хэсэг хүмүүс ч байна.

Энэ талаар өчигдөр/2023.05.25/ үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Хоёрдугаар сарын 20-н буюу битүүний өдөр 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр ирсэн. Үүнээс 14 хоногийн дотор буюу дөрөвдүгээр сарын 18-ны дотор допинг илэрсэн нэг бөх В сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдээрэй гэсэн 33 хуудас материал ирсэн. Бөхийн холбооны ажлын алба ирсэн өдөр нь тухайн бөхдөө энэ мэдээллийг хүргүүлсэн. Утсаа аваагүй тул мессеж бичсэн. Маргаашнаас нь утас нь холбогдоогүй. Шинжилгээ өгөхдөө анкет бөглөдөг. Анкет дээр нь гэрийн хаяг бичдэг. Тус гэрийн хаягаар нь гурван удаа очсон. Хүн байгаагүй. Дөрөв дэх удаа буюу тавдугаар сарын 7-ны өдөр хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Тавдугаар сарын 7-н гэхээр нөгөө бөхийн эрхийн асуудал бий. 14 хоног буюу тавдугаар сарын 21-ний дотор В сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдэх байсан. Шинжилгээнийхээ хариу, мэдээллээ авсан ч дөрөвдүгээр сарын 5-наас өнөөдрийг хүртэл хоёр сар гаруй хугацаанд огт холбогдоогүй. Ирж ч уулзаагүй. Тиймээс битүүний өдөр дөрөв давсан 16 бөхийн нэг улсын арслан Э.Оюунболдоос оксандролин, метандиенон гэсэн S1 бүлгийн анаболик стериод төрлийн бодис илэрсэн. Допингийн эсрэг үндэсний журманд заасны дагуу мөн олон улсын WADA-ийн журмын дагуу өнөөдөр хугацаа нь болоод зарлаж байна. Бид ирээд уулзчих болов уу, тайлбар өгөх болов уу гэж хоёр сар гаран хүлээсэн. Харамсалтай нь ирсэнгүй” гэв.

Допингийн эсрэг үндэсний дүрэм удаан дуншсаны эцэст өнгөрсөн оны сүүлээр батлагдсан. Ингэснээр тус дүрмэнд зааснаар л шийтгэл оногдуулна. Тус дүрмийн 10.44-д "Гурав дахь удаагаа гаргасан зөрчил нь энэ дүрмийн 10.15, 10.16-д зааснаар эрх хасах хугацааг цуцлах, бууруулах нөхцөлийг хангах, эсхүл 2.4.4 дэх заалтад хамаарахаас бусад тохиолдолд эрхийг насан туршид нь хасна. Онцгой тохиолдолд 8 (найм) жилээс насан туршид нь эрх хасах шийтгэл онооно" гэж заажээ. Тэгэхээр итгэмжлэгдсэн лаборатори Э.Оюунболдыг гурван удаа хориотой бодис хэрэглэснийг тогтоосон учир гурав дахь удаагаа зөрчил гаргасан гэж үзэх хангалттай үндэслэл биз. Гол нь холбогдох албан тушаалтнууд нь ямар шийдвэр гаргах вэ? Бүх насаар нь барилдах эрхийг нь хасах уу эсвэл ямар нэгэн шалтаг, шалтгаан гарган найман жилээр эрхийг нь хасах уу? Ямартай ч дор хаяж найман жил эрхээ хасуулах нь тодорхой биз.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25Цахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ10 сар 22. 22:23Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ10 сар 22. 22:21Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ10 сар 22. 22:20Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд10 сар 22. 22:18Д.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо10 сар 22. 22:17Улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно10 сар 22. 22:16Ахмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё10 сар 22. 22:13Үхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.