“Neuralink” тархины чипээ хүн дээр турших зөвшөөрөл авчээ


5-р сарын 26
12 цаг 09 минут

Америкийн тэрбумтан Илон Маскийн “Neuralink” компани компьютер, гар утсыг бодлоороо удирдан ашиглах боломжтой чипээ хүн дээр турших зөвшөөрлийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас /FDA/ авсан талаараа пүрэв гарагт мэдэгдлээ. 

Энэхүү зөвшөөрөл нь “манай технологи хэзээ нэг өдөр олон хүнд туслах боломжийг нээх анхны чухал алхам болж байна” гэж тус компани “Twitter” хуудсаараа хийсэн мэдэгдэлдээ онцолжээ. Мэдрэлийн олон төрлийн эмгэгийг эмчлэхийн тулд хүмүүсийн тархинд суулгах боломжтой чип бүтээх нь “Neuralink” компанийн зорилго юм. Хүнс, эмийн чанарын хяналтын газраас зөвшөөрөл олгосон туршилтынх нь цар хүрээ одоогоор тодорхойгүй байна. “Neuralink” туршилтад оролцох өвчтөнүүдийг элсүүлэх ажил хараахан эхлээгүй байгааг мэдээлжээ. 

Тархины имплантууд нь хэзээ нэгэн цагт хүн төрөлхтнийг ирээдүйн супер ухаалаг компьютеруудтай зэрэгцэх түвшинд хүргэх хүчтэй болж ч магадгүй байгаа билээ. “Neuralink” нь энэ салбарт хүчин зүтгэж буй цорын ганц компани биш юм. 

Дэлхий даяар олон компанийн судлаачид тархинд зориулсан хиймэл оюун ухааныг, жишээлбэл, нуруу нугасны хүнд гэмтэлтэй хүмүүс тархины долгионыг ашиглан ярьж, бичиж чаддаг болох боломжтой технологийг хөгжүүлэхээр ажиллаж байна.  

Тухайлбал, “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг мэдрэлийн интерфэйс хөгжүүлдэг гарааны компани болох “CTRL-labs”-ыг 2019 онд худалдан авч, "хүмүүсийн төхөөрөмжүүдтэй харилцан ажиллах арга барилыг үндсээр нь өөрчлөх зорилготой", “Facebook”-ийн “Reality Labs” судалгааны нэгжтэйгээ нэгтгэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.