Засгийн газрын 25 сангаас 14-ийнх нь мэдээллийг ил болголоо


5-р сарын 26
12 цаг 02 минут

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр Засгийн газраас хэрэгжүүлж буй таван “Ш” хөтөлбөрийн хүрээнд shilen.gov.mn сайтад шинээр байршуулсан сангуудын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. 

Байгаль орчин, уур амьсгалын сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Кино урлагийг дэмжих сан, Хилийн чанадад дахь иргэдэд туслах сангийн мэдээллийг хамгийн сүүлийн байдлаар байршуулсан болохыг салбарын сайд хэллээ. Мөн ирэх долоо хоногт Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Засгийн газрын нөөц сангийн мэдээллийг нээлттэй хэлбэрээр байршуулах аж. Түүнчлэн Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Эрүүл мэндийг дэмжих сан, Ирээдүйн өв зэрэг сангийн мэдээлэл хараахан бүрэн байдлаар нэгтгэгдэж тус яаманд ирээгүй байна. Спортыг дэмжих сан мэдээллээ огт ирүүлээгүй байгаа бол өнгөрсөн хугацаанд огт үйл ажиллагаа явуулаагүй гурван сан байгаа аж.   

ЦХХХ-ны сайд Н.Учрал энэ үеэр хэлэхдээ, "Засгийн газрын 25 сан бүгд Засгийн газраас санхүүждэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Эдгээр сангууд нь байх хэрэгтэй. Хамгийн гол нь зорилтот бүлэгт хүрдэг байх ёстой. Сангуудын сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох, хараат бус хяналтын зөвлөл байгуулах зэргээр ажиллах ёстой. Одоогийн байдлаар 14 сангийн мэдээллийг ил боллоо. Цаана нь 10 сан үлдлээ. Ирэх долоо хоногоос эдгээр сангийн мэдээллийг байршуулна. Учир нь Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ирэх сарын нэгний өдөр гэхэд сангуудын мэдээллийг ил тод байршуулж буй. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу энэхүү үйл явц цаашид тасралтгүй үргэлжилнэ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.