Азийн физикийн 23 дугаар олимпиад Улаанбаатар хотноо эхэллээ


5-р сарын 25
11 цаг 56 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулж буй Азийн физикийн 23 дугаар олимпиад эхэллээ.

Төрийн ордонд болсон олимпиадын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, улс орноо төлөөлөн оролцож байгаа сурагчдад амжилт хүсэн ерөөв.

Тэр бээр  Ази тивийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчид, алдар нэрээ дуурьсгах эрдэмтэд, хүн төрөлхтний мэдлэгийн санг арвижуулах судлаачид, шинжлэх ухааны хөгжлийг урагшлуулах шинэ нээлтийн эзэд олимпиадад оролцогчдын дунд олон байгаа гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Азийн физикийн олимпиадын хорооны Ерөнхийлөгч, профессор Лион Чуан Квик, Монголын Физикийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Азийн физикийн 23 дугаар олимпиадын зохион байгуулах хорооны гишүүн, академич Ж.Даваасамбуу нар мэндчилгээ дэвшүүлж, сурагчдад амжилт хүслээ.

Азийн физикийн 23 дугаар олимпиадад 27 орон, түүний дотор Монгол Улсын хоёр баг оролцож байна.

Монголын 16 сурагчийн бүрэлдэхүүнтэй хоёр багийг МУИС, Грийн сургуулийн багш нар дасгалжуулж байна.

Сурагчдын 10 нь Нийслэлийн ерөнхий боловсролын нэг, 11 дүгээр сургууль, Сант, Орчлон, Шинэ үе, Шинэ Монгол сургуульд суралцдаг. Зургаан сурагч Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймгаас иржээ.

Монгол Улс Азийн физикийн 23 дугаар олимпиадыг зохион байгуулснаар физикийн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, Ерөнхий боловсролын сургуулиудын физикийн хичээлийн хүртээмжийг сайжруулах, туршилт хийх лабораторитой болох зэрэг эерэг нөлөө үзүүлэх юм.

Олимпиад нь физикийн боловсролын чанарыг үнэлэх, түвшин тогтоох, физикт авьяастай, ирээдүйтэй хүүхэд залуусыг дэмжих, бүс нутгийн олон төрлийн соёлтой танилцах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Мөн физикийн шинжлэх ухааныг сурталчлан таниулах, физикийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, физикийн шинжлэх ухааныг сонирхон судлагчдыг дэмжих, олон улсын хэмжээнд өрсөлдөх боломжийг нээнэ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Гадаадад суугаа монголчуудад зөвлөх нь: Хушуу нэмэрлэхээс хуруу нэмэрлэ!6 цаг 37 минутын өмнөДаваа гарагт улсын арслан М.Бадарчид унасан бөхчүүдэд нөхөж цол олгоно6 цаг 44 минутын өмнөП.Сайнзориг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг мэтгэлцээнд дуудав6 цаг 44 минутын өмнөСонгуулийн сурталчилгааны зардал баялаг бүтээгчдийн орлого болов6 цаг 46 минутын өмнөТөмөр замын гарц, гармуудаар 400 орчим ан амьтан дайрч өнгөрчээ6 цаг 48 минутын өмнөУлаанбаатар-Прага чиглэлд нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөг байхаар тогтжээ6 цаг 49 минутын өмнөҮндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ₮3.4 тэрбумаар үнэлэгдэх 16 автомашинтай6 цаг 50 минутын өмнөХятад: "MeToo" хөдөлгөөний тэмцэгч 5 жилийн ял авлаа6 цаг 58 минутын өмнөРичард Бреслин: Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай7 цаг 6 минутын өмнөУлаанбаатарт шинэ орон сууцны дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ6 сар 13. 17:36НЗД-ын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нарыг шүүмжлэв6 сар 13. 17:34Маргааш төв талбайд эхлэх “Asia Folk 2024” наадмын нээлтэд Ираны хөгжимчин “Хуучрын аялгуу” бүтээлийг эгшиглүүлнэ6 сар 13. 17:33
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.