Дулааны шугам солих ажил наймдугаар сард дуусна


5-р сарын 25
11 цаг 52 минут

Дулааны шугам солих ажил наймдугаар сард дуусна

Эрчим хүчний яамны захиалгаар хэрэгжиж байгаа ашиглалтын хугацаа дууссан дулааны шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх үр ашгийг дээшлүүлэх зорилготой “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн засварын ажил эхэлжээ. Дулааны шугам шинэчлэн, засварлах талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ний инженер Ш.Мөнхжаргал“Монгол Улсын Засгийн Газар 2020 онд Дэлхийн банктай 41 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.

Төсөл 2025 онд дуусах бөгөөд дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа анхны дулааны магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх төсөл юм. Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах хоёр төсөл бий. Европын сэргээн босголтын банкаар 16.1 сая ам.долларын санхүүжилтээр хоёр байршилд гурван гүйцэтгэгчийн 3 км шугамыг шинэчлэн засварлана. Мөн Дэлхийн банкны 40 сая ам.долларын санхүүжилтээр долоон газарт есөн гүйцэтгэгчийн 7.8 км шугамыг шинэчлэн солих ажлууд тус тус хийж байна.

Үүнээс гадна Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн санхүүжилтээр 5 цэг дээр 0.7 км шугамыг солих, улс нийслэлийн төсвөөр гурван байршил дээр 3.2 км шугам солих ажил хийнэ. Өмнө жилүүдэд 2 км орчим шугам шинэчлэн сольдог байсан бол энэ жил долоо дахин их буюу 14.5 км шугам шинэчлэн солих төлөвлөгөөтэй байна. Тавдугаар сарын 15-наас засварын ажил эхэлсэн. Гүйцэтгэгч компаниудын гаднаас нийлүүлэх бараа материал 60-80 хувьтай байна. Наймдугаар сарын 20-нд газар шорооны ажил бүрэн дуусаж, тохижилтын ажлууд эхэлнэ.

Энэ шугамууд солигдохоос гадна шугамын хоолойн диаметр нэг дахин томорч байгаа. Ингэснээр хуучин орон сууцууд дахин төлөвлөлтөд орох үед дэд бүтцийн хувьд бололцоотой болгож байгаа гэж ойлгож болно. Мөн дулааны шугамаас гадна цэвэр усны шугам, кабелыг иж бүрэн багцалж сувагт оруулах ажил хийж байна” гэлээ.

Өнөөдрийн байдлаар нийт ашиглагдаж байгаа дулааны шугам сүлжээний өмчлөлд байгаа 370 км шугамаас 17 хувь нь насжилтын хугацаа дууссан аж. Одоогоор нэн түрүүнд солих шаардлагатай шугамуудыг засварлаж байгаа гэнэ.

Дулааны 46 магистраль ДХ-436-р цэгээс ДХ-221 хүртэлх 2Ф250/350мм-ийн голчтой 1.3 км шугамыг 2Ф400мм болгон өргөтгөж сувагт оруулах барилга угсралтын ажлыг "Хангилцаг" ХХК гүйцэтгэн хийж байгаа юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.